Жастин Биберийн эд зүйлсээр дүүрэн музей нээгдэнэ

2018/01/06
Жастин Бибер бол дэлхийн хэмжээний алдартан. Харин түүнийг амжилтанд хүрэхээсээ өмнө өөрийн өсөж төрсөн Онтарио хотын театрын урд шатан дээр гитар тоглоод үзүүлбэр үзүүлдэг байсныг нь мэдэх хүн цөөн. Тэгвэл энэ хоёрдугаар сарын 18-ны өдөр Канадын Онтариод нээгдэх гэж буй музейгээс түүний талаар илүү ихийг мэдэж, Жастины хэрэглэж байсан эд зүйлсийг үзэж сонирхож болох нь ээ. 

Image result for justin bieber museum

Түүний музей-үзэсгэлэн ''Алдар нэрд хүрэх шат'' нэртэйгээр олон нийт, шүтэн бишрэгчдэд хүрэх бөгөөд, зохион байгуулагчид Жастины эмээ өвөөгийн тусламжтайгаар түүний хүүхэд ахуй наснаас өнөөг хүртэл эдлэж хэрэглэж ирсэн 125 эд зүйлсийг олж үзэсгэлэндээ байршуулсан гэнэ. Жастины хоккейн өмсгөлийг ойроос харж, анхны гитарыг нь үзэхийг хүсвэл тус музей-үзэсгэлэнг зориход болох аж.
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна