Элвис Преслигийн ууж байсан ус 455 доллараар зарагджээ

2018/01/07

''Рок'н ролл”-ын хаан Элвис Преслигийн ууж байгаад үлдээсэн хагас стакан ус шинэ эзнээ 30 жил хүлээжээ. Алдарт дуучны Хойд Каролинад 1977 онд хийсэн тоглолт дээр байсан Уэйд Жонс гэгч эр Элвисийн ууж байгаад үлдээсэн хагас стакан усыг авч хадгалжээ. Эрэгтэй уг усаа хөргөгчинд нандигнан хадгалж байгаад 2008 онд дуудлага худалдаанд оруулсан байна. Хагас стакан ус 455 доллароор зарагджээ. Үүний дараахан Уэйд уг стаканы зургийг зарж, 3000 доллар олсон байна. Гэхдээ энэ нь Элвис Преслигийн бусад эд зүйлийн зарагдсан үнийн дэргэд өчүүхэн зүйл юм. Преслигийн хэсэг үс нь 2002 онд 18300 доллароор зарагдаж байсан бол номын сангийн карт нь 2012 онд 7500 доллароор зарагдсан билээ.
 

С.Тэргэл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна