Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат садар самууны хэрэгт нэр холбогдсон нь дуулиан тариад байгаа билээ. Тодруулбал тэрбээр Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж татгалзахад нь ёс бус үгээр доромжилж тэр бүү хэл өөрийн нүцгэн зураг болон бэлэг эрхтнийхээ зургийг фэйсбүүк чаатаар явуулсан тухай мэдээлэл цацагдсан юм.
Тэгвэл хохирогч гэх Б.Бахытгүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Д.Мурат нь олон жилийн өмнөөс над руу хайртай, харддаг гэж бичдэг байсан. Би тоохгүй байхад хайртай гэдэг үгээ бичсээр байсан. Тэр бүү хэл хаана, юу хийж байгаа зургаа явуулахаас гадна нүцгэн зураг, бэлэг эрхтэнийхээ зургийг явуулж байсан. Д.Мурат шиг ёс зүйгүй хүнийг УИХ-аас холдуулах ёстой. Би хуулийн байгууллагаар эцсээ хүртэл явна. Д.Мурат "Хүмүүс надаар ажил бүтээлгэхийн төлөө л надад 16-18 настай охидыг бэлэглэдэг. 200.000 төгрөгөнд л Монгол охид алцайгаа дэлгэж хэвтээд нохой шиг шууд нөхцдөг" гэж хэлж байсан" хэмээн ярьсан байна.
Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Казакстанд хүүхэнтэй нэр холбогдсон талаар ярилцлагадаа дурдсан нь цаашид асуудал дагуулж болзошгүй байна. Учир нь Б.Бахытгүлийн зүгээс, "Д.Мурат нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Казахстаны хот руу 6 сард Экспод дагуулж очсон. Б.Пүрэвдорж гишүүн өөрөө хоёр найзаа дагуулж явсан. Тэндээ Казак хүүхнүүдийг мөнгөөр худалдан авч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон нөгөө хоёр найзад нь гурвууланд нь бэлэглэсэн. Хариуд нь Баян-Өлгий аймагт нэг барилгын гавъяат төрсөн. Тэр гавъяатын материалыг Б.Пүрэвдорж нь Ерөнхийлөгчид өгч гарын үсэг зуруулсан. Энийгээ Д.Мурат өөрөө надад ярьсан. Иймэрхүү юмыг зөндөө ярьдаг" хэмээн ярьсан байгаа юм.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна