Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж 13 жилийн турш хэвлийдээ мэс заслын хайч тээж явсан Т.Амгаланбаатар өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд амиа алджээ. Тэрбээр 2004 онд Дорнод аймгийн бүсийн оношилгоо, эрүүл мэндийн төвд түгжрэлд орсон гэх оноштой хэвтэн эмчлүүлжээ. Улмаар яаралтай мэс засалд орсон бөгөөд харамсалтай нь эмч нар нь мэс заслын хайчаа гэдэс дотор нь мартаад оёчихсон байна.
Тэрбээр энэ хугацаанд бие нь байнга өвдөж, байнгын зовиуртай амьдарч байжээ. Улмаар мэс заслаас 13 жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард томографикийн зураг авахуулахад хэвлийд мэс заслын хайч байгаа нь тодорхой болсон байна. Ингээд яаралтай хагалгаанд орж хайчаа авахуулсан ч их хэмжээний цус алдаж амиа алдсан байна. Энэ хэргийг өдгөө Дорнод аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна