АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийж АТГ-ын дарга Х.Энхжаргал үүрэгт ажлаас нэн даруй чөлөөлөх хэрэгтэй хэмээн мэдэгдлээ. Энэ талаар ОНЗ-ийн дарга Г.Баасан ярихдаа, “АТГ “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” гэсэн уриатай. Гэтэл АТГ-аас аливаа авлигын хэрэгт хэрэг бүртгэлт нээе гээд прокурорт шилжүүлэхээр прокурор нь татгалзаж байна гээд хариу өгчихдөг. Эсвэл АТГ нь хэрэг үүсгэх шаардлагагүй гэдэг. АТГ, прокурор хоёр ийм байдлаар авлигын хэргийг дундаа хийдүүлж байна. Улаанбаатар төмөр замын оффшор данс, засварын машин, тос тосолгоо, 999 вагон гэх мэт маш олон авлигын асуудлыг бид гаргаж тавьсан. Гэтэл АТГ-ын дарга Х.Энхжаргал 2017 оны 12 сарын 27-ны өдөр “Улаанбаатар төмөр замын асуудлыг чимээгүй орхи” гэж надад хэлсэн. 12 сарын 25-нд АТГ-т хэвлэлийн хурал болох үеэр сэтгүүлчид Улаанбаатар төмөр замын асуудал юу болж байгааг асуухад “Тэр талаар мэдээлэл байхгүй” гэж хариулж байсан. Ингэж хариулсныг би ч сонссон. Сэтгүүлчид та бүхэн ч сонссон. Үүнээс харахад АТГ-ын дарга Х.Энхжаргал гэмт хэрэгтнүүдийг хаацайлаад сууж байдаг, авлигын гомдол хэн өгч байгааг дарамталдаг, мөрдөн байцаагч нараа битгий хэрэг үүсгээрэй гэж замхруулдаг удирдагч нь байна гэж харахад хүргэж байна. "60 тэрбум"-ын хэрэг шиг замхраад алга болох эрсдэл, гомдол гаргагчдын аюулгүй байдлыг хангах боломжгүй болчихсон учраас бид ирсэн олон олон фактыг гаргаж ирж чадахгүй байна. АТГ-т оруулах боломжгүй болчихоод байна. Ялангуяа Х.Энхжаргал гэж энэ хүнийг солиогүй цагт АТГ-т ямар ч хэрэг ороод нэмэргүй юм байна гэсэн байр сууринд бид хүрээд байна. Х.Энхжаргал дарга Хууль ёсны олон нийтийн зөвлөлийнхний үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдсан, хууль ёсны Олон нийтийн зөвлөлийн гишүүд бид АТГ-ын хаалгаар орохдоо үнэмлэх үзүүлж ордог болсон” хэмээн ярьлаа.
Х.Онон
59.153.115.52
Мтз ххк
Хариулах59.153.115.52
Хэвтээ чиглэлийн төмөр зам болон мухар төмөр замуудыг мтв ххк эзэмших нь зүйтэй
Хариулах