Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Санжийн Пүрэв таалал төгслөө

2018/01/10
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв таалал болж, Монголын утга зохиолд нөхөж баршгүй гарз тохиолоо.

С.Пүрэв 1941 оны 12 сарын 16- нд Говь - Алтай аймгийн Дарви суманд төржээ. Yргэжилсэн үгийн зохиолч, Улаанбаатар хотноо худалдааны тусгай мэргэжлийн дунд сургууль 1960онд, Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль 1980 онд тус тус төгссөн.

1963 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. С.Пүрэв М 3 Э-ийн шагнал МYЭ - ийн шагнал Д Нацагдоржийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

Тэрээр "Уулын цуурай" 1971, "Эх газрын чулуу" роман 1973 "Оноо илүүдэхгүй" 1974, "Уулын намар" туужууд 1977 "Эх газрын чулуу" роман 1979, "Сэтгэлийн илч" 1979, “Гурван говийн зэрэглээ" 1982, "Азын цэнхэр уул" 1983 "Зүрхний өчил" 1986, "Цаг цагийн урсгал' 1936 "Усаа дагаж жаргана” 1987, “Шинэ өдөр" 1988, "Эргүүлэг” 1989. "Сүнс сүүдэр" 1990. "Усны гудамж" роман 1990, "Чулуун хаалга" роман 1990 "Буурал бүрий" 1992, "Их усны хаялга", "Алаг заяа" роман, “Гурван говийн зэрэглээ" МУЗД 69-р боть, 2001, "Уул усны дуудлага" 2001, "Азын цэнхэр уул” шилдэг өгүүллэгүүд 2003 зэрэг ном бүтээжээ.

Зохиолчийн гэр бүл, найз нөхөд, хамт олон, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна