Г.Номуундарийг хүчиндсэн гэх хэрэгт хоёр залууг сэжигтнээр татан шалгаж байна

2018/01/10
УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь олон нийтийн сүлжээнд өөрийгөө болон хамаатны охин дүүгээ бусдын хүчирхийлэлд өртсөн хэмээн мэдэгдэл хийсэн нь шуугиан тарьсан юм.

Улмаар Г.Номуундарийн аав сайд асан Д.Ганхуяг ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан, “2015 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж 61-5 дугаар байрны 1 тоот гэх газарт .... овогтой ...., ....овогтой... гэх этгээдүүд миний төрсөн охин Ганхуяг овогтой Номуундарьд хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хүчиндэж, бие эрхтэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд нь маш ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна.

Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна. Уг үйл явдал нь миний охины эрүүл мэнд, дэтгэл санаа, ирээдүйд болоод манай гэр бүлийн гишүүд, ах дүү, төрөл төрөгсөд, элэг нэгтэй, охин үртэй монгол хүн бүрийн сэтгэлд сэв суулгасан жигшүүрт зүйл юм. Аав хүний хувьд охины минь эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн этгээдүүд шударга мөрдөн байцаагч, прокурор, шүүхээр шалгагдан хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна” гэх гомдлыг гаргасан байдаг.

Тэгвэл уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд тус хэргийг хар тамхины, хүчингийн гэж хуваан тус тусад нь шалгаж эхэлсэн аж. Хар тамхины хэрэгт охины бичлэгт дурьдагдсан бүх хүмүүсийг шалгасан бол хүчингийн хэрэгт хоёр залууг холбогдуулан шалгаж байгаа юм байна.

Энэ талаар өнөөдөр 12.00 цагаас хохирогч охины өмгөөлөгч мэдээлэл хийхээр болжээ.

Х.Онон

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна