Adidas - Луут Бөмбөлөг Z хамтран үйлдвэрлэсэн пүүз удахгүй худалдаанд гарна

2018/01/10
Өнгөрсөн арван хоёрдугаар сард adidas компаний Луут бөмбөлөг киноны дизайнаас санаа авч бүтээх гуталны талаар мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тэгвэл тус компани саяхан хоёр шинэ спорт гуталны санааг гаргаж зургийг нь түгээсэн байна. Dragon Ball Z -ийн хорон санаатууд болох Фриза, Сел хоёроос санаа авсан гуталнууд удахгүй худалдаанд гарах гэнэ. Зул сарын баярын өмнө adidas компани ''7 луут бөмбөлөг, 7 пүүз'' хэмээн өөрсдийн твиттер хуудаснаа бичиж байсан ба үүний дагуу одоогийн байдлаар дахин 5 гутал шинээр худалдаанд гарах юм.

frieza adias зурган илэрцүүд

Тус пүүзний цуглуулгыг гаргахын тулд компани цоо шинэ гуталны эсгүүр гаргаж урласан бол, Селийн ногоон пүүзийг 2017 оны наймдугаар сард гаргаж байсан prophere дизайнаар урласан байна. 

cell dbz adidas зурган илэрцүүд
Пүүз сонирхогчид дараагийн удаа Яажиробэ, Попо, Ноён Сатан, Тэншинхан нараар үдээст гутал хийж магадгүй хэмээн үзэж байгаа юм байна. 

Холбоотой Зураг

mr popo зурган илэрцүүд

mr satan зурган илэрцүүд

tenshinhan зурган илэрцүүд
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна