Хагын нууранд осолдсон хоёр иргэний цогцсыг олжээ

2018/01/11
Ховд аймгийн Мөст сумын Давст багийн нутаг Хагын нууранд живсэн “УАЗ-469” загварын дөрвөн зорчигчтой автомашин живсэн тухай мэдээлэл цацагдсан билээ. Тус машинд 60 настай эрэгтэй, 36 настай эрэгтэй хүн осолдсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тэгвэл аврагчид сслын газраас 80 метрийн зайтай, гурван метрийн гүнээс хоёр иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Эрлийн ажиллагаанд Ховд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагдаагийн байгууллага, орон нутгийн 15 иргэн нийт 27 хүн гурван техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна