О.Баасанхүү: Утаагаар далимдуулж улс төр биш бизнес хийх гээд байна

2018/01/11
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан "Утаагаар далимдуулж улс төр биш бизнес хийх гээд байна, үүнийгээ болиоч. Зуух яг ямар компани хэдэн төгрөгөөр аваад, хэдийг нийлүүлээд хэдэн төгрөгний ашиг олох гээд байгаа юм, ямар компани авах гээд байгаа юм? Ард түмэндээ бүгдийг ил тод зарла" хэмээн асуув. 

Харин О.Баасанхүү гишүүний асуусан асуултад Байгаль орчны сайд Н.Цэрэнбат "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өмнө Засгийн газар үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 194 арга хэмжээ хэрэгжихээр байгаа. Утааг бууруулахын тулд тодорхой зорилтот хэсэгт утаа бага гаргадаг зуух түгээх өөр замгүй"  гэх хариултыг өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна