Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг чөлөөлжээ. Д.Очирбат өмнө нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Монгол Улсын Их хурлын гишүүнээр ажиллаж байсан юм. Түүний оронд өөр хүнийг томилоогүй юм байна. Ингэснээр Төрийн нарийн бичгийн даргагүй яамны тоо нэгээр нэмэгдэж байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш Сангийн яам, ХХАХҮ-ийн яам, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна