Шүлхий өвчний шинж тэмдэг
– Өвдсөн мал 39.4-40.6 хэм хүртэл халуурах
– Ноомойрох, ус тэжээлдээ дургүй болох
– Өтгөн зууралдсан салс бүхий шүлс байнга гоожих
– Доголох, хэл, буйл, завьж, зөөлөн тагнай, хамрын толио, хөхөн дээр үлхий, турууны салаа, титэмд яршил үүсэх, үнээ хээл хаях зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Ийм шинж тэмдэг малд чинь үзэгдвэл харъяа дүүргийн мал эмнэлэг “Ариун хүнс” ХХК–ийн мал эмнэлэг утас 88973509, “Сор сүрэг” ХХК-ийн мал эмнэлэг утас 88608296, “Бөх Мо” ХХК-ийн мал эмнэлэг утас 88770886 Налайх дүүргийн ОБХэлтэс утас 7023101 утсаар холбогдож яаралтай мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна.
Шүлхий өвчний халдвар дамжих зам
Халдварын голомт нь өвчтэй, өвчлөөд эдгэрсэн, халдвар авсан мал, амьтан тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үр зэрэгтэй хамт ялгаран гарсан вирусаар бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг болно.
Ихэнхдээ шүлхийн халдвар өвчтэй, халдвартай мал, амьтанд шууд хавьтлын замаар болон шүлхийн вирусээр бохирлогдсон зүйлээр дамжин тархах бөгөөд голомтод ойр байсан мал, амьтанд амьсгалын замаар халдаж болно.
Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус алс хол салхиар зөөгдөн халдварлах боломжтой,
Сэрэмжлүүлэг
- Мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ баталгаажилтгүй амьд мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахыг хориглоно.
- Шүлхий өвчний голомттой бүсээс адуу мал авах, голомттой бүсэд малаа оторлохгүй байх,
- Онцын шаардлагагүй бол малтай харьцдаг мал бүхий иргэд голомттой бүс нутгуудаар зорчихгүй байх шаардлагатай байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна