Дэлхий даяар хог хаягдлыг бууруулах ажлыг эхлүүлж, хэрэгцээгүй зүйлсээ хэрэгтэй хүнд нь өгч, эсвэл дахин боловсруулж хог хаягдал, хуванцар сав зэргийг багасгах тал дээр анхаарч байгаа. Дахин боловсруулах үйлсэд хувь нэмрээ оруулж буй дэлгүүрүүдтэй танилцацгаая.
H&M
2013 оноос хойш дэлхийн өнцөг булан бүрд байрлах дэлгүүрүүддээ энэхүү үйлчилгээг нэвтрүүлж, нэг уут хувцасны хариуд дараагийн 30 еврогоос дээш үнийн дүнтэй худалдан авалтад ашиглаж болох 5 еврогийн хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэж эхэлсэн.
Levi's
Леви'с компанийн Англид байх дэлгүүрүүд нэг уут цэвэр, хуурай хувцас, гутал аваад хариуд нь тус дэлгүүрээр үйлчлүүлэхдээ ашиглах 10%-ийн хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэдэг.
Apple
Apple компани хуучин Iphone, Ipod, Macbook зэргийг хүмүүсээс авч дахин боловсруулах эсвэл сэлбэгүүдийг ахин ашиглаад хариуд нь бэлгийн карт өгдөг.
Mac Cosmetics
6 ширхэг Mac брендийн гоо сайхны бүтээгдэхүүний дууссан саваа дэлгүүрт нь аваачиж өгөөд хариуд нь хүссэн уруулын будгаа үнэгүй авах боломжтой.
Lush cosmetics
Хүрээлэн буй орчноо хамгаалъя уриатай ''Lush cosmetics'' компани бүтээгдэхүүнүүдээ аль болох пластик саванд хийхгүй байхыг хичээдэг ч шингэн бүтээгдэхүүнүүдээ хуванцар саванд савлахаас өөр аргагүй ажээ. Та Lush компанийн бүтээгдэхүүний 5 хоосон сав цуглуулаад хариуд нь үнэгүй нүүрний маск авч болох юм байна.
Microsoft
Хуучин нөүтбүүк, таблет, утас зэрэг хэрэглэхээ больсон Майкрософт компанийн бүтээгдэхүүнээ авчраад хариуд нь Майкрософтоос бүтээгдэхүүн авах эрхийн бичиг, эсвэл хуучин нөүтбүүкээ үнэгүй дахин боловсруулах эрхээр шагнагдах ажээ.
Mark&Spencer
Марк&Спенсэр брендийн хуучин хувцсаа өгөөд хариуд нь дараагийн удаа 35 еврогийн худалдан авалт хийхдээ ашиглаж болох 5 еврогийн эрхийн бичгийн эзэн болоорой.
Intimissimi
Калзедони, Интимиссими дэлгүүрүүд дэлгүүрийнхээ гадна 5 хуучин хувцсаа хийгээд хариуд нь 10 долларын эрхийн бичиг авч болдог автомат машин суурилуулжээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна