BBC агентлаг самар зардаг Монгол бүсгүй Азжаргалыг онцоллоо

2018/01/15
Эрин Крег бол дэлхийгээр тойрон аялагч. Түүний аян замын тэмдэглэлийг  BBC Travel, Ms. Magazine, and The South China Morning Post зэрэг дэлхийн томоохон сонин, сэтгүүл, сайтууд нийтэлдэг. Ингээд түүний Монголоор аялан бичсэн тэмдэглэлийн нэгэн хэсгийг орчуулан хүргэж байна.

''Монголчуудад попкорн, өглөөний цайнд иддэг шаржигнасан будаа, хушны самар гурвын алийг нь сонгох вэ гэвэл бүгд хушны самрыг сонгоно. Хуш модны самар ''донтмоор'' сайхан амттай.''

Pine nuts help balance the Tsaatans' meat-heavy diet (Credit: Credit: Samuel Bergstrom)

Xөвсгөлийн тайгын цаатнууд модонд авирч боргоцой түүгээд самрыг нь гаргаж идэх нь супермаркетаас амттан худалдаж авахтай адил ажээ. Урцанд амьдарч, цаа бугуудаа маллан амьдардаг тэдний амьдрал надад маш гайхамшигтай, шинэ туршлага болж байв. 

The Tsaatan are an ethnic minority who herd reindeer along Mongolia’s northern fringes (Credit: Credit: GREG BAKER/Getty Images)

Гэсэн хэдий ч цөл тал, тундрийн цаг агаар хоёрын дунд хавчигдан амьдрах тэдэнд цаа бугын мах, сүү, бяслаг цагаан идээнээс өөр идэх зүйл үгүй. Ногоо жимснээс авах ёстой эрдэс баялгийг төдийлөн авч чаддаггүй тэдэн хуш модны самар хэрэгцээт баялгийг нь гүйцээж өгдөг ажээ. Хуш модны самранд төмөр, А, Д витаминууд агуулагддаг. 

 Цаатан Энхбаатарын гэр бүл намар болгон хушны самар түүж, гал дээр хуурч хэрэглэдэг. Хуурсан амар маш цэвэрхэн, шинэ амтагддаг.

Mongolians can gather up to 25kg of pine nuts each year, but most rely on a supplier (Credit: Credit: Samuel Bergstrom)

Хэдэн сарын дараа Улаанбаатар хотод байхдаа би дахин хуш модны самарны сайхан амтыг үгүйлж, идэхийг хүссэн юм. Гэсэн ч самар идэхийн тулд ой уруу явах шаардлагагүй, гэрээсээ гараад л самрын худалдаачнаас авах боломжтой нь үнэхээр гайхмаар санагдаж билээ. 

Миний найз Бямбаа ч бас хэдэн кг самар авахыг хүсэж бид хамтдаа явж байхад тэр Хуш модны самарт донтсон гэдгээ хэлсэн юм. 

Бямбаа бага наснаасаа аавынхаа ажилд тусалж, хоол хийж, гэр цэвэрлэж, халаасны мөнгө олохын тулд самар зардаг байсан гэдгээ нуусангүй. Бямбаагийн хүүхэд байх үед хүссэн хүн бүр самар түүж, худалдаалж болдог байсан ч одоо боломжгүй болсон гэлээ. Самар худалдаалах бизнес олон төрлийн баримт бичиг шаардах болж, хураасан ихэнх ургацаа Хятад уруу гаргадаг болсон аж. Монгол хүн бүр жилд 25кг самар түүж, хэрэглэх эрхтэй байдаг гэнэ.

Erin Craig:

Бид элдвийг ярилцан алхсаар Их дэлгүүрийн урд самар зардаг эмэгтэй дээр ирлээ. Өвлийн цагт хамгийн хүйтэн хамгийн утаатайгаараа алдартай Улаанбаатар хотод задгай худалдаа эрхэлдэг Азжаргал бүсгүй зузаан хувцасны цаанаас бараг танигдахгүй байлаа. Азжаргал өөрийн жижиг халуун савнаас аарц аягалан ууж байв.

самАР ХУДАЛДАХ зурган илэрцүүд

Азжаргал гурван төрлийн самар зарж байлаа. Хуурсан, хуураагүй, цэвэрлэсэн. Цаатнуудын адил тэрбээр ямар ч тос, давс ашиглалгүй хайруулын таваг дээр самраа хуурсан гэнэ.

Түүний нөхөр болон ах дүүс намрын цагт Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Завханы нутгуудаар явж, самар түүдэг аж. Заримдаа тэд гэр бүлээрээ аялж, самар түүдэг гэнэ. Азаа бидэнд өөрийнхөө утаснаас гэр бүлийнхнийхээ зургийг үзүүллээ. Ногоон мод, байгалийг хараад би өөрийн эрхгүй тайгыг санагалзав.


Азжаргалын ярьж буйгаар цаатнууд шиг модонд авирч самар түүх шаардлагагүй, аравдугаар сард л гэхэд самар бүрэн болж, модонд хүрэх төдийд л газар уруу унаад ирдэг гэнэ. Гэсэн хэдий ч самрын наймаачид их болсон учир аравдугаар сард болохыг нь хүлээлгүй наймдугаар сард самар түүхээр явдаг болсон гэнэ. 

Энэ жил ургац муутай байсан учир жилийн өмнө 8000 төгрөгөөр зарагдаж байсан нэг кг самар 13000 төгрөг болтлоо өсжээ. Гэсэн хэдий ч АНУ-д нэг кг нь 60 доллароор зарагддаг самрыг 13000 төгрөгөөр авсандаа би ихэд олзуурхсан юм.

ЕБС-ийн сурагчид, ажлаа тараад харьж буй хүмүүс, ганган шуба өмссөн бүсгүйчүүд гээд хүн бүхэн л гэртээ харих замдаа самар худалдан авч байв. Будааны шагшуурга, чипснээс хушны самрыг илүүд үздэг ард түмэн бол Монголчууд ажээ.

Эх сурвалж: WWW. BBС.COM
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна