Алдартай хүмүүсийн нас барахаасаа өмнө хэлсэн сүүлчийн үгс

2018/01/15
 
Хүн үхлээ мэдэрсэн үедээ жинхэнэ өөрийнхөөрөө байж, үнэн үгийг хэлдэг хэмээх үг гарсан нь учиртай. Туулсан бүх амьдралынхаа дүгнэлт болгон сургамж үг хайрладаг хүн байхад оньсого мэт нэг хоёр үг хэлээд өнгөрсөн хүмүүс ч байна. 

1. Элвис Пресли



АНУ-ын алдарт дуучин, хөгжимчин, жүжигчин Элвисийг Рокн Роллын хаан гэдгээр нь бид мэднэ. Тэрээр 1977 оны наймдугаар сарын 16-ны өдөр нас барсан юм. Түүний үхлийн шалтгаан одоо ч маргаан дагуулсаар байдаг. Элвис нас барахдаа 42 настай байжээ. Тэрээр Мемфист орших Фреийсленд харшийнхаа угаалгын өрөөнд зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан байдалтай олдсон юм.

''Би угаалгын өрөө орж ном/сонин уншлаа.''


2. Хийт Лежер

heath ledger зурган илэрцүүд

Жокерын дүрийг түүнээс илүү чадварлаг бүтээсэн жүжигчин үгүй хэмээн түүнийг жил бүрийн төрсөн өдрөөр нь санагалзан дурсдаг шүтэн бишрэгчид олон. Түүний үхлийн шалтгаан одоо ч тодорхой бус байгаа бөгөөд тохиолдлоор нас барсан уу, эсвэл амиа хорлосон уу гэдгийг тогтоогоогүй байгаа юм. Тэрээр эмийн хордлогод орж 2008 онд нас барсан.

Тэрбээр нас барахаасаа өмнө дүүдээ ''Кети, Кети, сонсооч... Зүгээр болно доо, чи мэдэж байгаа, би зүгээр л жаахан нойр авах хэрэгтэй байна.'' гэж хэлсэн гэдэг.

3.Стийв Жобс



Хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн гэдэг 4 алимны нэгийг зохион бүтээсэн Стийв Жобс 2011 оны аравдугаар сарын 5-нд хорт хавдрын улмаас нас барсан. 

''Өө бурхан минь. Өө''

4. Пол Вокер



Fast&Furious киноны од 2013 оны арван нэгдүгээр сарын 30-нд машины ослоор нас барсан.

''Бид 5 минутын дараа буцаад ирнэ.'

5. Майкл Жексон

micheal jackson зурган илэрцүүд

Попын хаан Майкл Жексон 2009 оны зургадугаар сард нас барсан. Түүний биеэс олон төрлийн мансууруулах бодис илэрсэн бөгөөд шинжээчид түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан хэмээн тогтоосон билээ. Тэрбээр Профол нэртэй мансууруулах бодис хэрэглэдэг байсан бөгөөд үүнийгээ сүү хэмээн нэрлэх дуртай байж. 

''Ахиад сүү''


6. Тупак Шакур



Жүжигчин, реппер, яруу найрагч байсан тэрээр 1996 оны есдүгээр сард нас барсан. Тэрбээр буудалцаанд өртөж 4 удаа буудуулж нас барсан. 6 өдрийн турш үхэлтэйгээ тэмцэлдсэний дараа тэрбээр ''хараал идэг'' гэж хэлээд нас барсан гэдэг.


7.Вайтни Хьюстон



Гайхамшигт хоолойтой жүжигчин, дуучин, загвар өмсөгч, продюсер тэрээр 2012 онд зүрхний шигдээс өвчнөөр нас барсан. 

''Би Есүстэй уулзахаар явлаа.''

8. Эми Вайнхаус

amy winehouse зурган илэрцүүд

2011 онд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан тэрээр нас барахынхаа өмнө ''Би үхмээргүй байна'' хэмээн хэлжээ.

9. Жон Ленон



Дэлхийн улсуудын эв найрамдал, энх тайвныг мөрөөдөж дуулсан ''Imagine'' дуугаараа алдартай Жон Ленон 1980 оны арван хоёрдугаар сард буудуулж нас барсан. 

''Би буудуулчихлаа.''

10.Честер Беннингтон

chester bennington зурган илэрцүүд

2017 оны долдугаар сард амиа хорлосон Линкин Парк хамтлагийн дуучин амьд ахуй цагтаа өөрийн сэтгэл гутралын талаар бишгүй л ярьдаг байлаа. ''Найзуудтайгаа сэтгэл гутралынхаа тухай ярьж, бичиж, өөрийн дотоод ''мангасууд''-тайгаа тэмцэлдэж, сэтгэл зүйч дээр очиж байгаа.'' хэмээн хамгийн сүүлийн ярилцлагадаа дурдаж байжээ. Гэсэн ч энэ бүхэн нь түүнд нэг их тус болоогүй бололтой.
 

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна