Угаалгын нунтаг сонгохдоо анхаарах зүйлс

2018/01/16
Хувцсаа зөв угаахад юуны өмнө угаалгын нунтаг чухал. Угаалгын нунтаг бүр адилгүй байдаг. Та дэлгүүр ороод жирийтэл өрсөн олон угаалгын нунтагийн алийг нь авахаа яаж шийддэг вэ? Сонголтоо түргэн хийхэд тустай хэдэн зөвлөгөө өгье:
 
1. Угаалгын машинаар, эсвэл гараар угаах гэж байгаагаасаа шалгтаалаад гар (оросоор “ручная стирка”, англиар “hand wash” гэж бичсэн байх), эсвэл автомат угаалгын нунтаг сонгоорой. Таны угаалгын машин хагас автомат бол гар угаалгын нунтагийг сонгох нь зөв. Ингэж ялгахын учир нь гар угаалгын нунтаг автоматыг бодвол илүү их хөөсөрдөг тул автомат угаалгын машинд тохирдоггүй. Ихэнх нэр хүнд бүхий брэндийн угаалгын нунтгийн савлагаан дээр орцыг маш тодорхой бичсэн байдаг. Хувцсаа 30 угаалтын дараа ч шинэ хэвээр нь хадгалмаар байвал та аль хамгийн чанартай угаалгын нунтгийг хэрэглээрэй.
 
Гар зориулалтын нунтгийг машинд хэрэглэдэггүй. "Автомат" гэсэн тодотголтой нунтгийн найрлагад угаалгын машины эд ангийг хамгаалах тусгай бодис орсон байдаг юм байна. Тиймээс гap угаалгын нунтаг танай угаалгын машины эд ангийг хамгаалж чадахгүйгээс гадна угаалга ч санасан хэмжээнд хүрэхгүй. Харин "Автомат" гэсэн бичиг бүхий угаалгын нунтгийг гараар угаахдаа хэрэглэвэл эрүүл мэндэд хортой.

2. Таны угаах гэж байгаа хувцас өнгөтэй эсвэл цагаан гэдгээс шалтгаалаад өнгөтэй хувцасны эсвэл цайруулах үйлчилгээтэй угаалгын нунтаг сонгоорой. Тэгэхгүй бол цайруулах үйлчилгээтэй угаалгын нунтагаар өнгөтэй хувцасаа угаавал өнгө нь амархан гундана.
 
3. Дээрх хоёрыг бодолцсоны дараа одоо л нэг өөрт таалагдах үнэртэй угаалгын нунтгийг сонгож болно.
 
Хувцсаа угаахдаа бид юуг анхаарах ёстой вэ?
 
1. Нэг удаагийн угаалгад нунтгийн орох тунг маш нарийн хэмжих ёстой. Савлагаан дээр байгаа тунгийн тайлбар, хэмжээг зөв харж, зааврын дагуу хэрэглээрэй. Хэрэв тунг тааруулахгүй бол химийн элементүүдээс бүрддэг энэ бүтээгдэхүүн цэвэр усаар зайлсны дараа ч хувцаснаас бүрэн арилдаггүй. Тунг хэтрүүлэн угаасан хувцсыг өмссөн үед хүний хөлсөөр дамжин дотор эрхтэн болон арьсанд элдэв харшил, эмгэг үүсдэг болохыг анхаарах хэрэгтэй.
 
2. Манай эзэгтэй нар хувцсаа угаахдаа хэт өндөр температурын ус хэрэглэчих гээд байдаг талтай. Сайн чанарын угаалгын нунтаг нь хүйтэн усанд ч хирийг сайн арилгаж чаддаг бөгөөд хэт халуун усанд хувцас угаах нь өнгийг гандуулж, материалыг өгөршүүлдэг байна. Монголд нэг үеэ бодвол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брендийн ТОП гоо сайхан болон ахуйн бүтээгдэхүүнүүд орж ирдэг болсон. Жишээ нь эзэгтэй нар бидний хэрэглэж заншсан “ARIEL” Европын улсуудад бусад угаалгын нунтгаас борлуулалтаараа хол тэргүүлдэг ажээ. Мөн “TIDE” бусдаасаа хамгийн сайн цайруулах үйлчилгээтэй угаалгын нунтгаар тодорч байсан байна. Та хувцсаа зүгээр ч нэг цэвэрхэн болгох биш, өнгөлөг, шинэ харагдуулахыг хүсч байвал хамгийн сайн угаалгын нунтгийг хэрэглэх нь зүйтэй юм.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна