Өнгөрсөн онд 20 нас хүрсэн Жеймс Камероны Титаник киног үзээгүй хүн гэж байхгүй биз ээ. Кинонд Жек, Рөүз нарын хайр сэтгэлийг харуулахаас гадна нэгэн бяцxан охин гардаг. Түүний нэрийг Кора Картмел гэдэг бөгөөд тэрээр Титаник хөлөгт гуравдугаар ангиллын хэсэгт зорчин явж байсан охины дүр билээ. Мөн Жекийн бүжгийн хамтрагч гэдгээр нь бид илүү мэднэ.
Корагийн дүрд Александра Овен нэртэй бүсгүй тоглосон бөгөөд тэрбээр Калифорнийн их сургуулийг зохиолч мэргэжлээр төгссөн ажээ. Түүнийг одоо ч Титаник киноны шүтэн бишрэгчид таньдаг гэнэ. Александрад хүмүүс өөрийг нь хараад ''Титаник киноны охин байна шүү дээ'' гэж хэлэх нь харин ч таалагддаг гэжээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна