ОХУ авъяас, чадвартай залуусаа дотооддоо бэлтгэх, алдахгүй байх бодлого барьж байна

2018/01/17
Нийслэлийн боловсролын газар болон Нийгмийн хөгжлийн хороо ОХУ-ын Санкт Петербург хотын Боловсролын газрын дэд дарга Юри Соляников тэргүүтэй албаны хүмүүстэй уулзаж, ОХУ-ын боловсролын бодлого, тогтолцоо, шинэчлэлийн талаар танилцлаа.

 Энэ үеэр ОХУ ЕБС-ын 11 жилийн тогтолцоотой, СӨБ нь 3-7 нас хүртэл олгогддог. Тус хотод 740 гаруй сургууль байгаагийн 56 нь тусгай сургууль байдаг ба нийт сургуулийн 37% нь гүнзгийрүүлсэн сургалттай байдаг. 7 жилийн өмнө боловсролын стандартаа шинэчлэсэн ба 12 жилийн тогтолцоонд шилжих бодолгүй байгаагаа албаны хүмүүс онцолж байв.

Учир нь үдээс хойш хичээлийн бус цагаар бүх хүүхдүүдийн 86% нь авьяас, чадвараа хөгжүүлэх сургалтууд хамрагддаг гэв. Мөн сургуулийн өмнөх боловсролдоо бүх анхаарлаа хандуулж байгаа аж. Түүнчлэн дөрвөн жилийн өмнө багшийн үнэлгээний системээ боловсронгуй болгож нэвтрүүлжээ.



Уулзалтын үр дүнд:

1. Санкт Петербургийн Боловсролын хэлтсийн даргын зүгээс нийслэлийн боловсролын салбартай хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

2. 2018-03-26-30 ны хооронд болох Боловсролын ОУ-ын чуулганд албан ёсоор урьсан байна. 

3. Боловсролын туршлага солилцох, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах ажлыг хамтран зохион байгуулах боломжтой боллоо. 

Тэд тооноос илүү чанарын асуудалд анхаарал хандуулж, авьяастай, чадвартай залуусаа гадаадын их дээд сургууль руу илгээхээс илүү дотооддоо бэлтгэх бодлого барьж байгаа гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна