Муурны үсийг хусаж Сфинкс муур хэмээн хуурч өндөр үнээр заржээ

2018/01/19

Ямар үсгүй муурны төрлийг Сфинкс гэдэг. Энэ үүлдрийн муурнууд ховор, үнэтэй байдаг учир нялх муурнуудын үсийг үс гуужуулж унагаадаг тос түрхэж, сахал, хөмсгийг нь зулгаан, ямар үсгүй болгоод сфинкс хэмээн худалдан авагчийг хуурах явдал ихэсжээ.

Жоанна Дик нэртэй бүсгүй 700 доллароор сфинкс муужгай худалдан автал хэдэн долоо хоногийн дараа муурын үс ургаж, тэрбээр хууртсанаа мэджээ. Хамгийн аймшигтай нь муурын үс ургах хүртэл муур өвчиндөө шаналж, нулимс нь гарч байсан байна. ''Би түүнийг эхийгээ санаад л уйлаад байгаа юм болов уу гэж бодсон, гэтэл тэр өвдөлтөө тэсвэрлэхгүй уйлж байж шүү дээ'' хэмээн Жоанна сурвалжлагчдад өгсөн ярилцлагадаа дурджээ. 

shaved-kittens-sold-sphynx-cats-1

Жоаннагийн авсан сфинкс муужгай өөрийн нь ''ориг'' сфинкс муужгайтай таарч тохирохгүй, элдвээр авирлаж байсан тул Жоанна найз бүсгүйдээ шинэ сфинксээ заржээ. Үсээ хусуулсан муужгай тайвшрахгүй орилон гүйж, нулимс нь урсан нуухтаж байлаа. Малын эмчид сфинксээ үзүүлтэл түүний үсийг нь хусаж байхдаа арьсыг нь шархлуулж, сүүл хэсгийн арьсандаа халдвар авсан гэдгийг нь мэджээ. Халдвар авсан сүүл хэсгийг богиносгож тайрахаас аргагүйд хүрч, тайрсан ч үсээ хусуулсан муужгай одоо эмч нарын тусламжтайгаар эүрүүл болох боломжтой болжээ. Түүнийг анх худалдаж авсан Жоанна бүсгүй өөр дээрээ байлгаж байгаа гэнэ. 

shaved-kittens-sold-sphynx-cats-2

Муур сахал, сүүлээрээ эргэн тойрноо мэдэрдэг. Хэрвээ сахлыг нь тайрчихвал хана мөргөөд, сохор болсонтой л адил болдгийг мэддэггүй, амьтан тамлагч гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэдэнд туслахаар амьтанд хайртай залуус нэгдсэн гэнэ.

shaved-kittens-sold-sphynx-cats-3
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна