Уралдаанд түрүүлээгүй нохойгоо үхтэл нь зодож, махыг нь иднэ гэжээ

2018/01/19

Хятадын Хебей Шон тосгоны иргэд greyhound үүлдрийн нохойн уралдаанд ''донтжээ''. Тосгоны иргэд greyhound үүлдрийн нохой худалдан авч, түүнийгээ уралдаанд оролцуулж, түрүүлж чадахгүй бол шийтгэх зуршилтай болж. Уралдаанд ялсан нохойн эзэн бүх бооцооны мөнгийг авч, ялагдсан нохойн эздүүд бооцооны мөнгөө алддаг учир нохойдоо уураа гаргах үзэгдэл ихэсч, үүний баталгаа болж мөнгөө алдсан нэгэн эзэн хожиж чадаагүй азгүй нохойдоо уурлаж, газар савж, үхтэл нь зодож буй бичлэг цахим ертөнцийг шуугиулаад авав. 



Амьгүй болтлоо зодуулсан нохойгоо харуулж, ''Нохойн эздээ, сонсож бай. Хэрвээ нохой чинь хангалттай сайн уралдахгүй бол нохойгоо ид.'' хэмээн ярьж бичлэг хийн Хятадын дотоод сүлжээний Мейпай хуудсанд байршуулжээ.

Түүний байршуулсан бичлэгийг 5 сая гаруй хүн үзэж, Хятадын өнцөг булан бүрээс түүний харгис үйлдлийг буруутган ''Нохойгоо алсан шигээ бусдад алагдах болтугай.'', ''Чи бол хүн биш'' зэргээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Гэсэн хэдий ч Хятад улсад амьтан тамласан этгээдийн эсрэг хуулийн заалт байдаггүй учир, бичлэгийн эзэн тодорхой болсон ч түүнд шүүх ямар нэг ял шийтгэл оногдуулахгүй ажээ.

 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна