Бидний мэдэхгүй Саудын Арабын ''жигтэй''амьдрал

2018/01/19

Саудын Араб улсад Муслим шашингүй л бол хэнийг ч нэвтрэхийг зөвшөөрдөггүй. Гэсэн ч 2018 оны эхний улиралд жуулчдын визийг нягталж үзээд аялал жуулчлалын зорилгоор нэвтэрч болдог эрхтэй болгох гэж байгаа хэмээн Саудын үндэсний өв, аялал жуулчлалын хорооны дарга хун тайж Султан Салман Абдулазиз мэдэгдсэн билээ.



Саудын улсад эдгээр зүйлсийг авч орох хориотой:

- Согтууруулах ундааны төрлийн зүйлс /дарстай чихэр багтана/

- Муслим шашнаас өөр шашны зүйлс / эрхи, хадаг г.м/

- Гахайн махан бүтээгдэхүүнүүд

- Насанд хүрэгчдийн сэтгүүл

- Кодайн агуулсан эмийн бүтээгдэхүүнүүд



Ариун бүхний эхлэл хаалга
Энэ хаалганы цаана Муслим шашинтнуудын ариун орон буй бөгөөд энэ хаалгыг нэвтэрсэн л бол муслим шашинтнуудын ёс жаягийг зөрчихгүй байх хэрэгтэй. Эс бөгөөс цаазаар авахуулах ял ч хүртэж болно.



Сауди хүмүүс ''Хэрвээ чи онгорхой хаалгатай айл уруу орвол, чамд аяга цай өгнө.'' хэмээн хэлэх дуртай. Тэд их зочломтгой. Цайгаар зочилж буй хүмүүс ихэвчлэн энэтхэг эрчүүд байдаг. Таныг нутгийнхаа бахархал цай болон хасарваань жимсээр дайлна.



Хотод амьдардаг хүмүүс амралтын өдрүүдээр майхан барьж, эрт дээр үед өвөг дээдсийнхээ амьдарч байсан шигээр цагийг өнгөрүүлэх дуртай. 



Ал Жуф цөлд шонхор шувуу ан хийж буй нь. 20.000 долларын үнэтэй шонхор шувуугаа эзэн нь нүдний цөцгий мэт хайрлана.



Саудичууд тэмээг шүтдэг. Хувийн фермерүүд үүлдэр сайтай тэмээнүүдийг үржүүлж худалддаг.



Абар Химагийн хадны сүг зураг. Жад барьсан анчид тэмээ барихаар хөөж байна.



Ингэний хоормогийг Саудид очсон бол заавал уух хэрэгтэй. Зарим төрлийн хорт хавдраас сэргийлдэг эмчилгээний зориулалттай энэхүү сүүг зарим Саудын супермаркетууд худалдаалдаг.



Хасарваань жимсний дэлхийд гуравт ордог том үйлдвэрлэгч бол Саудичууд юм. Энд аль ч захаас хасарваань худалдан авах боломжтой байдаг.



Гудамжинд та зөвхөн цагаач эмэгтэйтэй ярилцаж болно. Тэд бүгд муслим шашинтай.



Эцэг өвгөдийн уламжлал ёсоор охид гарахаасаа өмнө абаяа өмсөх ёстой. 



Хууль ёсны эрэгтэй асрамжлагчийн / аав, нөхөр, ах/ зөвшөөрөлгүйгээр хийж болохгүй зүйлс маш олон.
Зарим охид кофе шопоор үйлчлүүлж, усанд санд сэлж, их сургуульд бүртгүүлж, аялж, дугуй унах, мөн цусан төрлийн бус эрэгтэй хүнтэй хамт хоолонд орч болдог.



Нажран зах дээр худалдаалагддаг эрчүүдийн гар бууны гэр



Нутгийн умард хэсгээр залуу жолооч бараг байдаггүй.



Саудын Арабд 2017 оныг хүртэл эмэгтэй хүн жолоо барих эрхгүй байсан. 



Саудын эрчүүд Эскимосчууд шиг хамраа үрэн мэндэлдэг. Эрчүүд хөтлөлцөж яваа нь харагдвал тэд найзууд гэсэн үг. Тэднийг хараад ижил хүйстэн гэж бодож болохгүй, учир нь ижил хүйстнүүдийг Саудын Арабт зэрлэгээр шийтгэдэг.



Тансаг орд харш, байшингууд бол эд хөрөнгөтэйн шинж. Гэсэн ч энд ядуу хүмүүс маш олон.



Сомали үндэсний охин Жедда гудамжинд гуйлга гуйж байна. 2013 оноос цагаачдын эсрэг хатуу бодлого баримтлах болж тэднийг их хэмжээгээр нутаг уруу нь буцаасан.



Нажраны зах
Хэрэглэсэн зүйлсээ худалдаалах үзэгдэл энд маш их байдаг. Учир нь Саудын Арабт амьжиргааны өртөг өндөр учир, ядуу хүмүүсийн эрс ихэссэн. Засгийн Газраас ядуурлыг бууруулах ажлуудыг хийж байгаа ч үр дүнд төдийлөн хүрэхгүй байгаа.



Сауди Арабын ''цэцэгчин''
Тэд эмийн ургамал болон цэцэг сүлжиж хийсэн титэм өмсөж, ууланд амьдардаг. 



Асерийн Хамис Мушаятад байх Бин Хамсаны байшин. Тэдний байшинг НҮБ-аас бүртгэсэн. Эмэгтэйчүүд бүтээл.



Шавар байшин. Борооны уснаас хамгаалахын тулд гадна талаар нь плита наасан. Зузаан хана зуны халуунаас хамгаалдаг.



Саудын Засгийн Засгийн хамгийн ихээр хамгаалдаг зүйл бол өвлөгдөж ирсэн зүйлс.



1001 шөнийн үлгэрийг санагдуулам Жедда гудамж

Өндөр байшингуудын модон тагт эмэгтэйчүүдийг хүнд харагдалгүйгээр гадаа орчныг харахад зориулагдсан. 

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна