2018 онд нээлтээ хийх кинонууд


Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг гэж үг байдаг. Тэгвэл энэ онд нээлтээ хийх кинонуудаас заавал үзэх хэрэгтэй гэж бодсон сор кинонуудыг доор нэрлэе.

Нийтлэл



Стивен Спилберг АНУ-ын хоёр том сонины өрсөлдөөнийг харуулсан кино бүтээхийг үргэлж мөрөөдсөөр иржээ. Нью Иорк таймс, Вашингтон Пост хоёр сонины эрхлэгчдийн дүрд Мерил Стрип, Том Хенкс нар тоглосон байна. 

Аль хэдийн үзэгчдийн хүртээл болсон.

Устгал



Сэтгэл судлаач, биологич, хүн судлаач бүсгүй судлагдаагүй, нууц Икс талбай уруу эрэлд гарна. Энэ газар уруу явсан хүмүүс эргэж ирдэггүй бөгөөд, цөөхөн хэдэн эргэж ирсэн хүмүүс нь шал өөр ааш араншинтай, этгээд болоод буцаж ирдэг байна. киног найруулсан Алекс Гарланд киног найруулж буй бөгөөд Натали Портман гол дүрд тогложээ.

Киноны нээлт: 2018 оны хоёрдугаар сарын 22

Улаан болжмор



Өлсгөлөн тулааны Кетнисийн дүрээр од болсон Женифер Лоренс энэ удаа чухал мэдээлэл олохын тулд ажилтантай хайр сэтгэлийн харилцаа үүсгэх оросын тагнуулч эмэгтэйн дүрд тоглох аж. Тэдний хайр сэтгэл хүчирхэгжих ч өөрсдийн амь амьдралаа зориулсан ажил нь тэдэнд чухал санагдана. Киноны үйл явдал бүр таныг гайхшруулах болно.

Киноны нээлт: 2018 оны гуравдугаар сарын 1


Deadpool



Баатар гэж хэлэгдэх дургүй Deadpool -ийн түүх үргэлжилнэ. Тэнэгдүү хошигнол, мөн хараалын үгс орсон тул энэхүү киног насанд хүрэгчид л үзэж болно.

Киноны нээлт: 2018 оны тавдугаар сарын 17

Гайхамшигт хүмүүс



Эхний анги гарснаас хойш 14 жилийн дараа гайхамшигт гэр бүлийн түүх үргэлжлэх нь ээ. Тэд гэр бүлийн асуудлуудаа хамтдаа шийдэж, дэлхийг аврах ажлаа ч үргэлжлүүлнэ.  Бяцxан хүү Жекийн супер хүч ч ил гарах цаг болсон байна.

Киноны нээлт: 2018 оны Зургадугаар сарын 14


Хан Сологийн түүх

Залуу Хан Соло болон Чебака нарын адал явдал Оддын Дайн киноны үзэгчдэд нууц байсаар ирсэн. Киноны гол дүрийн эрэгтэй жүжигчинг олох эрэл хайгуул үргэлжилж буй бөгөөд, эмэгтэй гол дүрд Хаан ширээний тоглоом киноны Денерисийн дүрд тоглосон Эмили Кларк тоглох ажээ.



Киноны нээлт:2018 оны тавдугаар сарын 23

Оушены 8

Оушены 11 киноны шинэ анги Оушены 8 кинонд зөвхөн эмэгтэйчүүд дүр бүтээнэ. Кеийт Бланчет, Сандра Буллок, Анне Хетавей, Хелена Бонхем Картер, Кейт Холмс, Дакота Феннинг болон дуучин Рианна тоглох гэнэ.



Киноны нээлт: 2018 оны зургадугаар сарын 7

Мери хатан

Марго Робби Элизабет хатны дүрд тоглож, Сайор Ронан Мери Стьюарт хатны дүрд тоглоно. Кинонд хатдын тэмцлийн тухай гарах гэнэ.



Киноны нээлт: 2018 оны аравдугаар сарын 5


Аалзны торонд орсон охин



Луун шивээст охины үргэлжлэл хакер Лизбет Саландерийн түүхээр үргэлжилнэ. Эхний ангид Саландерын дүрд тоглосон Руны Марагийн оронд Клеийр Фоё тоглох гэнэ. 

Киноны нээлт: 2018 оны аравдугаар сарын 5


Гайхамшигт амьтад: Гринвелвалдын гэмт хэргүүд

Харри Поттер зохиолд дурлагчдын бүтэн жилийн турш хүлээсэн кино Гайхамшигт амьтад киноны хоёрдугаар хэсэг Ньют Скамандерын адал явдлуудаар үргэлжилнэ.  Энэ ангид Ньют Альбус Дамблдорын хүсэлтээр Гринделвалдын араас мөрдөн хөөх бөгөөд Гринделвалдын дүрд Жонны Деп, Альбус Дамблдорын дүрд Жьюд Ло тоглосон гэнэ. 



Киноны нээлт: 2018 оны арван нэгдүгээр сарын 14


Анхны хүн 



Ла Ла Лендийн найруулагч энэ удаа сансар огторгуйн зохиомжтой кино бүтээжээ. Энэ кинонд сар луу аялсан анхны хүний тухай өгүүлнэ. Нейл Армстронгийн дүрд Раян Гослин тоглох бөгөөд түүний эхнэрийн дүрд Клейр Фоё тоглохоор болжээ.

Киноны нээлт: 2018 оны аравдугаар сарын 11
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна