Азиудын бусдыг гайхшруулдаг этгээд ёс заншлууд

2018/01/22

Азиуд дэлхийн техник технологи, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхдаг ч ''хачин сонин'' зүйлсээрээ алдартай. Тэд ирсэн зочдыг өөрсдийн нууцлаг, этгээд ёс заншлаар гайхшруулахдаа тун гарамгай. Ази хүмүүс найрсаг, зочломтгой хэдий ч өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд хийхгүй байвал зохих зүйлсийг доор өгүүлье.



Япон улсад цахилгаан шатанд түрүүлж орох хориотой. 

Цахилгаан шатанд түрүүлж орсон хүн ''лифтны ахмад'' болж, суусан бүх хүмүүсийн буух давхрыг дарж, хаалга нээж хаах ажилтай болдог. Хэрвээ та энэ ''яршигтай'' ажлаас зайлсxийxийг хүсвэл цахилгаан шатанд хэн нэгэн орсны дараа ороорой.

tomato juice зурган илэрцүүд

Улаан лоолийн шүүсэнд дурлагсдын нүдийг орой дээр нь гартал алмайруулдаг зүйл бол Азиудын улаан лоолийн шүүс уухдаа элсэн чихэр, зөгийн бал, коконатын сүү, молоко хольж уудаг явдал юм. 



Хятад, Япон, Солонгос улсад эмнэлэг, олон нийтийн газруудад дөрөвдүгээр давхар гэж байдаггүй. Хятадын 4-ийн тоо нь үхэл гэсэн үгтэй тун төстэй дуудагддаг бөгөөд 4-ийн тоог цээрлэх мухар сүсэг нь ийнхүү Азийн орнуудаар тархжээ.



Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зул сарын баярын устгаж, оронд нь улс даяар Ким Жон Уны эмээгийн төрсөн өдрийг тэмдэглэдэг юм байна.

black day asia зурган илэрцүүд

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 14-нд Солонгосчууд ''Хар өдөр'' тэмдэглэдэг. Тэд хар өнгийн хувцас өмсөж, жантай гоймон идэн өнгөрөөдөг. Хар өдрийг ганц бие хүмүүс тэмдэглэдэг. Хэрвээ та валентины баярыг ганцаар угтсан бол хар өдрөөр баярлах хэрэгтэй.



Вьетнамчууд муурнаас айдаг. Тэд гэртээ муур тэжээдэггүй, гадаа гудамжинд ч муур харагдахгүй. Муурны миавлах чимээ ядуурлыг бэлгэддэг гэсэн эртний мунхаг мухар сүсгээ дагадаг гэнэ.



Японд эхнэр нөхөр тусдаа унтдаг.

Япон эхнэр анхны хүүхдээ төрүүлээд нөхөртэйгөө хамт унтахаа больдог. Эхнэр хүүхдийнхээ өрөөнд эхний жил унтаж, бүтэн жил өнгөрсний дараа л нөхөртэйгөө унтаж болдог гэнэ.



Тайландуудын толгойд хүрч болохгүй.

Тайланд хүүхдүүдийн гэгээн сүнс нь зулайдаа байдаг учир эцэг эх, лам нар л толгойг нь илж болдог. Тиймээс тэдний толгойг илж эцэг эхийг нь уурлуулах огт хэрэггүй.

singapore gum зурган илэрцүүд

Сингапурын торгууль маш өндөр байдаг учир хууль хэчнээн этгээд сонин байсан ч хэн ч зөрчихийг хүсэхгүй. Жишээлбэл, сингапурт бохь зажлах хориотой. Бохийг зөвхөн эмчийн жороор эмийн сангаас худалдан авч болдог.

vietnamese happy money зурган илэрцүүд

Вьетнамчууд бүгд нэг өдөр төрсөн өдрөө тэмдэглэдэг. Вьетнамчуудын шинэ жилийн баяраар хүүхдүүд улаан дугтуйтай аз жаргалын мөнгө хүлээн авч, нэг нас нэмдэг байна.



Хятадад бага насны хүүхдүүд хүссэн газраа бие засаж болдог. Хүүхдүүдийн бие засах үйл явцыг хялбаршуулахын тулд эцэг эхчүүд нь өмдийг нь хайчилж өгдөг. Өмд нь хүүхдүүд бие засахдаа шувтлах шаардлагагүй байхаар зохион бүтээгдсэн. 

kfc japan зурган илэрцүүд

Дэлхийн улсууд зул сарын баярыг шарсан тахиа, гахайн мах идэж тэмдэглэдэг. Харин Япончууд сүүлийн 40 жилийн турш KFC шарсан тахиа зул сарын баяраар захиалж идэж байна. Баярын үеэр ачаалал ихэсдэг учир захиалгаа бүтэн нэг сарын өмнө өгөх хэрэгтэй болдог гэнэ шүү!



Бразилд үйлдвэрлэгдсэн усны хувцас-жийнс нь Японд хамгийн их борлуулалттай, загварлаг хувцасны тоонд ордог гэнэ.
 
С.Тэргэл

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна