Өлөн элгэн дээрээ улаан лооль идвэл ходоодны чулуу үүсэх аюултай

2018/01/23
Өглөөд их өлссөн үедээ бид гарт таарсанаа ихэвчлэн иддэг шүү дээ. Тэгвэл өглөө идэж болдоггүй хоол хүнс гэж байдаг байна. Учир нь өглөө биедээ таарамжгүй хоол хүнс хэрэглэснээр ходоодны шарх, өвчнөөр өвдөх магадлалтай байдаг байна. Тухайлбал:

Хийжүүлсэн хүйтэн ундаа

iced cola зурган илэрцүүд

Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд хийжүүлсэн ундааг өдрийн явцад уухыг зөвлөе.

Давсалсан самар

roasted salted peanuts зурган илэрцүүд

Маш шартай хүнс. Өлөн байхдаа идвэл ходоодны салстыг огцом цочроож, ходоодны шарх үүсгэдэг байна. Төрөл бүрийн самар нь Е витаминаар баялаг, мөн хавдрын эсрэг бодис ихээр агуулсан байдаг ч хоол идсэний дараа хэрэглэх нь үр дүнтэй.

Улаан лооль

tomato зурган илэрцүүд

Өлөн үед идвэл ходоодны чулуу үүсгэх аюултай. Харин жирийн үед бүрэн боловсорсон улаан лооль идэх нь түрүү булчирхайн үрэвсэл болон бусад хорт хавдраас сэргийлж, хоол боловсруулах эрхтэнд эерэгээр нөлөөлдөг.

Гурилан бүтээгдэхүүн

pastries зурган илэрцүүд

Гурилан бүтээгдэхүүн нь өлөн элгэн дээр идэхэд тохиромжгүй хүнс юм. Ходоод шархлуулах магадлалтай. Гурилан бүтээгдэхүүнийг заавал цай ундаатай хэрэглээрэй.

Улаан вино

red wine зурган илэрцүүд

Та шартсан байлаа ч улаан виног өлөн үедээ бүү уугаарай. Энэ нь элэгний цирроз үүсгэх суурийг тавьдаг.

Цэцэгт байцаа

brocolli зурган илэрцүүд

Цэцэгт байцаа нь ходоод, хөхний хорт хавдраас сэргийлдэг. Каротин болон витамин С-ээр баялаг байдаг. Гэхдээ өлөн элгэн дээрээ идвэл хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямруулдаг.

Үзэм

raisin зурган илэрцүүд

К витаминаар баялаг, зүрхний үйл ажиллагаанд тустай жимс. Гэхдээ хурц шар хөдөлгөдөг тул өлөн үедээ идэхийг тэвчээрэй.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна