Силиконоор хамраа ''цоолуулсан'' хүмүүсийн тоо олширсоор

2018/01/23

Гоо сайхны мэс засал бол хүмүүсийн дунд хамгийн их маргаан дагуулдаг сэдэв. Зарим нэгэнд нь ач тусаа өгч, алдар нэрд хүргэдэг бол заримд нь насаараа харамсаад барахгүй азгүйтлийг авчирдаг ажээ. 



Тухайлбал нэрээ нууцалсан бүсгүй өнгөрсөн Бямба гарагт Тайландын Банкок хотын Начаяа эмнэлэгт хүргэгдэн иржээ. Түүний хамрын үзүүрээс гоо сайхны мэс заслын силикон цухуйж байгаа бөгөөд хамрыг нь өндөр сайхан харагдуулах ёстой хуванцар энд ингээд хамрыг нь цоолоод гараад ирчихсэн явж байх юм.

Бүсгүй эмч нарт хаана гоо сайхны хагалгаа хийлгэснээ хэлэхээс татгалзсан бөгөөд эмч нарын таамаглаж буйгаар зөвшөөрөлгүй, хямд газар хийлгэсэн байж болзошгүй юм байна.



Начаяа эмнэлгийн эмч нар бүсгүйн хамраас силиконыг аюулгүй сугалж авахад силиконы маш том хоосон зай бүсгүйн хамарт үлджээ. Энэ тохиолдол бол гоо сайхны мэс засал хийлгээд хохирч үлдсэн маш олон хүмүүсийн зөвхөн нэг жишээ хэмээн эмч нар өгүүлжээ.




Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард нэгэн Тайланд бүсгүй хамраа өндөрсгүүлэх мэс засал хийлгэж, силиконоор духаа ''цоолуулжээ''.

Энэ мэт тохиолдлууд их гарсаар байгаа учир эмч нар зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй газар мэс засал хийлгэхийг сануулж байгаа юм.
 
С.Тэргэл

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна