Мо Мунши луйварчин уу, хохирогч уу?

2018/01/23
Мо Мунши хэмээх пакистан эр 2015 онд Монголд хөл тавьж, нүүрсний орд газрын лицензээр барьцаалан 180 сая орчим ам.долларын санхүүжилтийг татсан нь тогтоогдоод байгаа хэмээн Монголын хэвлэл мэдээлэл хэсэгтээ шуугьсан. Тэрбээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас IPO хийх замаар биш гэрээний зарчмаар их хэмжээний мөнгө татан төвлөрүүлсэн ч тэдний өмнө ямар ч хариуцлага хүлээлгүй хэтэрхий урт хугацаанд таг чиг болсон гэнэ. 

mo munshi зурган илэрцүүд

Мо Мунши “Моннис Интернэйшнл” компанийн захирал Б.Чулуунбаатартай ана мана үзэлцэж, эцэст нь 11 жилийн ял, мөн 25 сая америк долларын торгуультай хоцорсон юм.

Arif and Minah Munshi. Picture: Justin Benson-Cooper
Хүү Ариф, охин Майна

Гэтэл түүний гэр бүлийнхэн Австралийн хэвлэлүүдэд удаа дараа уйлан хайлан ярилцлага өгч, өрөвдүүлэх үзүүлбэр үзүүлэн явна.

Австралийн хэвлэлүүдэд ийн бичжээ.

''Австрали болон Английн давхар иргэншилтэй Gobi Coal and Energy компанийн гүйцэтгэх захирал Мохаммед Мунши Монголын шоронд эрүүл мэнд нь муудаж, зовж шаналан тун тааруу байна. 

Тэрбээр 2015 оны гуравдугаар сараас эхлэн Монгол улсын нутаг дэвсгэрээс гарах эрхгүй болсон бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ 3 жил уулзаагүй юм байна.

2017 оны зургадугаар сард 57 настай Мо Мунши уул уурхай, хөрөнгө оруулалтын гэрээний маргаанд холбогдож 11 жилийн ял авч гэр бүлийнхэнтэйгээ харьцах боломжгүй нөхцөлд байгаа аж.

Тэрбээр шоронд маш хэцүү байгаа бөгөөд 21 хоногт нэг удаа усанд орж, үс сахлаа хусах эрхгүй, хумсаа ч авах боломжгүй байгаа. Түүний гэр бүлийнхэн Монголд ирж шоронд байгаа түүнтэй уулзахыг хүсэж байгаа боловч тэднийг нэр нь үл мэдэгдэх цахим хаягаас хулгайлна хэмээн айлган сүрдүүлсэн тул тэд зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулж Мо Муншитай харьцаж байгаа гэлээ.

Мунши говьд хоёр уурхай эзэмшдэг. Түүний охины хэлж буйгаар Мунши 2015 онд нэгэн Монгол хүнтэй танилцаж, хамтран ажиллах болсон бөгөөд Монголыг зорьжээ. 

Түүний том охин Майна:

''Миний аав 57 настай, түүний нуруу хүнд гэмтэлтэй, хөлний судас нь бүдүүрсэн. Хэрвээ түүнийг суллаж эх оронд нь авчрахгүй бол түүнийг удахгүй Монголчууд утсаар яриулдаггүй шоронд хийнэ.'' гэжээ.

Муншигийн өмгөөлөгч Алисдайр Путт өмнөх 7 хоногт Монгол улсад ирээд буцахдаа Австралийн мэдээ сонинд ийнхүү мэдээлжээ.

''Түүний бие нь тааруу байна. Монголын өвөл маш хүйтэн тул шоронд хоригдож байгаа Мунши их муу байна гэжээ

Муншигийн буруутай гэж яллагдсан үйлдлийг PWC, KPMG байгууллага аудитын шалгалтаар шалгаж үзээд, түүнийг буруугүй хэмээн тогтоосон ч Монголын шүүх авч хэлцээгүй гэлээ.''


11 жилийн ял сонссон Мунши Монголын шүүх өөрийг нь шударга бусаар шүүсэн хэмээн үзэж НҮБ-ийн Хүний Эрхийн Зөвлөлд хандсан байна.


mo munshi зурган илэрцүүд

Бүх хэргийн учир олдтол хэнийх нь зөв хэний бурууг тогтоох аргагүй юм. Энэ талаарх мэдээллийг бид цаг тухайд нь хүргэх болно.
 
С.Тэргэл
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна