Бельгийн шүүх 10 давсан хүний амь насыг хороосон Католик номлогчийн хэргийг шүүж байна. Түүний хороосон хүмүүс дотор өөрийнх нь төрсөн ээж ч багтжээ.
Сувилагч асан Иво Попыг өвчтөнүүдийн судсанд хийтэй тариа тарьж, үхэлд хүргэдэг байсан хэмээн сэжиглэж, шүүхэд дууджээ. Тэрбээр Менений эмнэлэгт номлогч болохоосоо өмнө сайн дурын сувилагчийн ажил хийж байхдаа энэхүү атгаг санаагаа хэрэгжүүлдэг байжээ.
Бельгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг ''үхлийн номлогч'' хэмээн нэрийджээ. Хэрвээ түүний гэм буруутай нотлогдвол Иво Бельгийн түүхэн дэх хамгийн харгис, аймшигт алуурчин болох юм.
Тэрбээр байцаагдаж эхлэхдээ хэргээ хүлээж, хүнд өвдсөн өвчтөнүүдийг удаан зовоож үхүүлэхгүйн тулд хийтэй тариа тарьж байсан гэсэн ч шударга шүүхийн өмнө гэм буруугүй хэмээн мэлзсэн гэнэ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна