Өөрийн биед оруулж байгаа хөрөнгө оруулалтанд эрсдэл гэж байдаггүй

2018/01/23
Сүүлийн үеийн хорин настнууд эрүүл мэндээ хайрлаж хамгаалахад хамгийн тохиромжтой цаг үед амьдарч байна. Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц гэдэг үг нийгэм даяар өрнөж залуус өөрийн эрүүл мэндэд анхаарал халамж тавьсан ч урьдынх шиг “залуу хүүхэд байж биеэ чагнаад” гэж зэмлүүлээд байхааргүй болжээ.

Гэвч эрүүл мэнддээ идэвхтэй хөрөнгө оруулалт хийдэг хорин настнууд одоо хэр алга байна.

Учир нь дээс тоглохоос өөрцгүй нийтлэг болоод байгаа иогийн дасгал юмуу аэробекээр шаргуу хичээллэвэл бусад хүмүүс нүднийхээ булангаар харах нь ч бий. Мөн хорин настайдаа биедээ сайн гэгддэг хүнсий зүйл, эм бэлдмэл уувал биеэ хэт чагнадаг гэсэн дүгнэлтийг бусдаас сонсдог. Гэтэл бусдын туршлагуудыг сонсоод байхад залуудаа биеэ бодож, эрүүл мэнддээ анхаарах нь банкинд мөнгө хадгалуулсантай адил зүйл гэнэ. Бас ч болоогүй нилээд өндөр хүүтэй банкинд гэсэн үг гэнэ шүү.

Угийн бие султай Б бүсгүйг эрүүл мэнд нь их зовоодог байлаа. Гэтэл нас нь дөнгөж хорин тав байж. Их сургуульд байхдаа жаахан хичээл мэрийгээд гаргаад шалгалтандаа бэлдчих юм бол шууд бие нь өвдөж хэвтэрт орж, ажилд орж эхлээд л сард хоёроос гурван удаа ажлаа таслах нь хэвийн үзэгдэл болж илүү цагаар ажиллаж байгаад ухаан алдаж унан  ажлынхныгаа сандаргаж ч байсан удаатай байлаа.

Ингээд ажлаасаа гарч биеэ эрүүлжүүлэх аянд мордлоо. Уламжлалт эмнэлэгт очиж судсаа бариулж, тан ууж, биеийнхээ онцлогт тохирсон дасгал сурч аваад тасралтгүй хийж эхэллээ.  Дөнгөж хэдхэн сарын дараа үр дүн нь шууд л харагдаж эхлэв. Эмчийн хэлсэн “залуу хүмүүс жаахан л арчилгаа хийх юм бол үр дүн нь тэр даруй илэрнэ” гэдэг үг нь оргүй зүйл биш байлаа.

Одоо гуч гараад бие сультай болж байгаагаа мэдрээд байна гэж ярих найз нараасаа байгаа найзуудаасаа огт өөр урьдынхаасаа ч илүү эрч хүчтэй амьдарч байна.

Тэрээр одоо хадгаламжинд хийсэн эрүүл мэндийнхээ шимийг хүний амьдралын хамгийн завгүй цаг үе болох гучин насандаа хангалттай эдэлж байгаа билээ. 

Хорин настай эмэгтэйчүүд гэдэс эвгүйрхэх юмуу биений юм ирэх үед нуруугаар өвдөх зэрэг онцын эмчилгээ шаардаад байдаггүй байнгын шинжтэй өвчнийг уламжлалт эм юмуу, хоолны дэглэм барих, иогоор хичээллэх зэргээр эмчилвэл санаснаас ч амархан эмчлэгддэг гэдгийг сайн мэддэггүй.

Залуу бие “засал авахдаа түргэн” байдаг учраас өөрийн биедээ жаахан анхаарал тавьж урсгал болон их засварыг тасратлгүй хийвэл энэ насандаа таны хийсэн хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болох нь дамжиггүй.

Биед чинь ямар нэг өвчний эмгэг хэсэг байгаа бол хоёр гурван удаа үсчинд очих мөнгөөрөө эм авч ууцгаая. Бие сайжраад зогсохгүй сэтгэл санаа ч бас тэнэгэр сайхан байх болно.  Биеийн тамирын донтон болбол амьдрал хөгжилтэй болно.     
Дон гэдэг үг ихэнхдээ муу утгаар хэрэглэгддэг. Гэхдээ би зориг гаргаад та бүхэнд биеийн тамирын донтон болохыг уриалчихъя.
Архи, тоглоом, дэлгүүрээс юм худалдаж авах зэрэгт донтон болвол түүнийхээ улмаас хүн ядарч, эцэж туйлддаг бол биеийн тамир, хөдөлгөөн эсрэгээрээ эрч хүчийг өгдөг байна. Гүйлт, дугуй унах зэрэг энгийн хүч шаардагддаггүй хөдөлгөөнийг гучаас дээш минут хийвэл спортын хэллэгээр “Нисэж буй мэт сэтгэгдэл” гэдэг зүйлийг бид биеэрээ мэдэрч чадах бөгөөд энэ нь геройн юмуу морфин зэрэг хар тамхи татсан мэт бие нэг л хөнгөн шингэн, сэргэлэн цовоо болчихдог гэсэн үг юм. Энэ нь одоохондоо зүй тогтол нь бүрэн судлагдаагүй байгаа нэг төрлийн гормон бидний биеэс ялгарч байгаатай холбоотой гэнэ. Энэ гормон нь уйтгарлах өвчний эмчилгээнд гайхалтай үр дүнг авчирдаг гэнэ. Ямар нэг сөрөг нөлөөгүйгээр биеийг хөнгөн шингэн цовоо сэргэлэн болгож, аз жаргалыг мэдрүүлэх чадалтай байдаг бол үүнээс өөр сайхан зүйл хаана байхав дээ.

Хувцсаа нортол биеийн тамираар хичээллэдэг, хөдөлгөөнийг эрхэмлэдэг хүмүүс үргэлж эрч хүчээр дүүрэн байдаг. Тэд стрессээ өөртөө хураадаггүй гадагш байнга гаргадаг учраас зан суртахууны доголдолгүй, бас өөдрөг үзэлтэй байдаг. 

Биеийн тамир бол хоол адил биед энергийг өгдөг. Тийм учраас дасгал хөдөлгөөн хийхгүйгээр хоолны дэглэм барихад үр дүн муутай бас биед хортой байдаг юм. 

Биеийн тамирт дургүй хүмүүс заавал багшаар заалгаж байж сурдаг спортын төрлийг сурна гэж зөрүүдэлж байгаад дасгал сургуулилтаас нь залхаж, хаяж орхидог нь гэм биш зан.

Яг одоо бие эрхтэн бүтэн л бол хийж болох энгийн спортоор хичээллэцгээе. Энэ уриа нь сүүлийн үед хүмүүст байнга анхааруулаад байгаа биедээ гэмтэл бэртэл автлаа хатуу ширүүн дасгал хий гэсэн үг огт биш шүү. Биеийг тань эрч хүчтэй, сэргэлэн цовоо болгодог, дахин дахин хиймээр санагдсан дасгал хөдөлгөөнүүдийг л сонгоцгооё.

Заавал нисэж буй мэт сэтгэгдэл төрөхгүй байлаа ч гэсэн дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргасны дараа шүршүүрт ороод гараад ирэхэд амьдралыг магтан дуулмаар ч юм шиг нэг л таатай мэдрэмж төрдөг шүү дээ. Энэ мэдрэмжинд донтвол уг мэдрэмж бидний амьдралыг тэр чигээр нь өөрчилчихөж ч мэдэх юм шүү.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна