Улс болгон өөр өөрийн онцлогтой. Цаг агаар, уур амьсгал нь өөр байхад л тэнд амьдарч буй хүмүүсийн үнэт зүйл биднээс тэс ондоондоо болж болно шүү дээ. Дэлхийн улсуудын хүмүүст этгээд санагддаггүй ч бусад улсуудад хачирхалтай санагдам хуулиудаас дурдья.
- АНУ-ын Индиана мужид сармис идсэнийхээ дараа дөрвөн цаг автобусаар зорчиж болохгүй.
- Харин Нью-Йоркт дэлгүүрийн цонхон дээрх моделийг заавал хувцасласан байх шаардлагатай гэнэ. Эс тэгвээс хууль зөрчсөнд тооцдог байна.
- АНУ-ын Алабамад 1979 оныг хүртэл эрэгтэй, эмэгтэй хэн боловч цагдаагаас зөвшөөрөл авсныхаа дараагаар л орныхоо байрлалыг өөрчилдөг байжээ.
- АНУ-ын Минессота мужийн Нарсан аралд эрчүүд нь үнээтэй тааралдах аваас түүнд мэхийн хүндэтгэл үзүүлэх ёстой гэнэ. Харин буханд бол ингэх шаардлага үгүй гэнэ.
- Канадын Саскачеван дахь пивоны газарт ус уух хатуу хориотой байдаг.
- АНУ-ын Кентаки мужид оршин суугч хэн боловч жилд нэг л удаа голын усанд орох эрхтэй байдаг гэнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна