58 жилийн турш модны голд гацсан мумми - нохойн түүх

2018/01/25
Мод бэлтгэгчид ажлаа хийж байхдаа шувууны үүр, элдэв сонин хэлбэртэй мөчиртэй таарвал нэг их цочирддоггүй. Харин модны голоос нохойн мумми олдвол нэлээд цочирдох нь мэдээж.

1980 онд Жоржи Крафт компанийн мод бэлтгэгчид ажлаа хийж байхдаа энэхүү мумми-нохойг олжээ. Хүрэн царс модны голд шүдээ ярзайлгасан чигээрээ хөшиж, мумми болсон нохой өөрийгөө аврахаар тэмцэж байсан яг тэр чигээрээ хөшиж үхсэн байхыг олсон байна.

mummified dog зурган илэрцүүд

Модыг цавчиж дуусаад, машинд ачиж явсны дараа нэгэн ажилчин модны хожуул уруу тонгойж үзээд нохойг олжээ. Шинжээчид нохойг 1960-аад оны үед ан хийж яваад хэрэм, мэрэгч хөөж яваад модны ёроолд орж, дээшээ авирсаар буцаж эргэж чадахгүй нарийн зайд орж, тэндээ хөшиж үхсэн анч нохой хэмээн тогтоожээ. 

mummified dog зурган илэрцүүд

Нохой модон дотор амьсгал хураасан учир ямар ч зэрлэг амьтан биеийг нь идэлгүй ийнхүү тэр хэвээрээ хадгалагдан мумми болсон ажээ. Хүрэн царс модны ялгаруулдаг ялзралын эсрэг үйлчилгээтэй бодис нь нохойн цогцсыг ялзруулалгүй өдийг хүрсэн байна.

Холбоотой Зураг

Нохойг олсон хүмүүс түүнийг Дэлхийн баруун ойн музейд хандивлаж, түүнд музейн ажилчид ''гацсан нохой'' /Stuckie/ хэмээн нэр өгчээ. Түүнийг ойроос харахыг хүсвэл Southern Forest World Museum -г зориорой.

 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна