Бага насны охидуудыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг саатууллаа

2018/08/16

Бага насны охидуудыг хууран мэхэлж, цээж нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй 21 настай этгээд нь фэйсбүүк орчинд хуурамч хаягаар олон тооны насанд хүрээгүй охидтой харилцаж, хуурч мэхлэх замаар нүцгэн зургийг нь авдаг байсныг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Уг этгээд нь фэйсбүүкийн “10-16 насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус” гэх мэт олон гишүүнтэй группуудэд нэвтэрч, өөр хүний зураг нэрийг ашиглан өөрийгөө 16 настай гэж бусдад танилцуулж байжээ. Улмаар 13-14 насны 300 орчим хүүхэдтэй тогтмол мэссэж бичиж, харилцаж байсан ба дөрвөн хүүхдээс цээж нүцгэн зургийг нь авсан талаараа урьдчилсан байдлаар мэдүүлээд байна. 

Иймээс бага насны хүүхдүүд фэйсбүүк орчинд болгоомжтой байх, эцэг эхчүүдийг бага насны хүүхдүүдийнхээ фэйсбүүк хэрэглэх хэрэглээнд нь хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна