“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэг болж байна

2018/08/16

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж батлахтай холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн саналын тусгахаар НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулахаар товлосон. Хурлыг 09:00-12:30 цагт зохион байгуулж байна.

НИТХ-аас Нийслэлийн дүүргүүдэд энэ сарын 15-ны дотор хэлэлцүүлэг зохион байгуулж, дүүрэг тус бүр өөрийн нутаг дэвсгэрийн онцлогтоо таарсан саналуудыг нэгтгэж ирүүлсэн байна.

Тус хэлэлцүүлэгт худалдаа эрхлэгчдээс гадна хууль хяналтын байгууллага, эрдэмтэн судлаачид болон иргэд хэрэглэгчдийн эрх ашгийг хмагаалах чиглэлээр үйл ажиллага аявуулдаг ТББ-уудын төлөөллийг оролцуулж, гаргасан саналыг төсөлдөө тусгахаар төлөвлөсөн байна. 

НИТХ-ын ХМОНХТ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна