АТГ-аас хийсэн мэдээлэлтэй холбогдуулж мэдэгдэл гаргалаа

2018/08/31
2018 оны наймдугаар сарын 27-ны өдөр Авилгатай Тэмцэх Газраас Монре Даатгал ХХК-ийн удирдах албан тушаалтнууд хуурамч бичиг баримт үйлдэж 420 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн ташаа мэдээлэл олон нийтэд цацагдсантай холбогдуулан дараах мэдэгдлийг хийж байна. 
 
Даатгалын салбарын хөгжил, ил тод байдал, хариуцлага, хяналтыг сайжруулах ажлын хүрээнд “Монре Даатгал”ХХК нь өөрсдийн санаачлагаар хяналт шалгалт явуулж даатгалын үйл ажиллагаанд оролцогч зарим байгууллага, хувь хүмүүсийн хамтран үйлдсэн 420 сая төгрөгийн даатгалын луйвар, залилангийн сүлжээ байна гэж үзэн, хууль хяналтын байгууллагад шалгаж өгөх хүсэлт тавин шилжүүлсэн юм. 
 
Гэтэл зарим хэвлэл мэдээллийн сүлжээгээр тус компанийг улсад болон иргэдэд 420 сая төгрөгийн хохирол учруулсан мэтээр бодит байдлыг мушгин гуйвуулж тус комапнийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаад бид харамсаж байна. Иймд тус ташаа мэдээллийг яаралтай залруулан, цаашид үнэн зөв бодит мэдээллийг иргэдэд хүргэхийг холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагуудаас шаардаж байна. Шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд холбогдох хууль, хяналтын байгууллагад хандах болохыг мэдэгдье. 
 
“Монре Даатгал” ХХК нь даатгалын салбарт тогтвортой 23 жил ажиллахдаа тус салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулахад голлон анхаарч ирсэн бөгөөд Олон Улсын стандартад нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн, хуулийг дээдлэн нийгмийн хариуцлагаа ухамсарласан татвар төлөгч байгууллага болно. 
 
“Монре Даатгал” ХХК хэвлэл, мэдээллийн алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна