Өмнөд Солонгосын иргэнтэй гэр бүл болж буй гадаадын иргэдийн визний нөхцлийг хөнгөлжээ

2018/10/09
Өмнөд Солонгосын хууль зүйн яам тус улсын иргэнтэй гэр бүл болж байгаа гадаад иргэдэд виз олгох журмаа шинэчилснийг өнөөдөр буюу Даваа гарагт зарлажээ.

Шинэ журмаар хосуудын солонгос эхнэр/нөхөр нь гэр бүл болж байгаа гадаадын иргэний эх хэлийг мэддэг бол виз олгох ажлыг хялбарчлахаар болсон байна.

Тодруулбал солонгос эхнэр/нөхөр нь гэр бүл болж буй хүнийхээ төрөлх хэлийг доод тал нь 3 сар судалсан, эсвэл тухайн хэлний түвшин тогтоох шалгалтыг амжилттай өгсөн бол гадаад эхнэр/нөхөрт нь БНСУ-ын визийг олгох ажээ.

Өнөөдрийг хүртэл зөвхөн гадаадын харьяат эхнэр/нөхрөөс Солонгос хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг байсан юм. Харин одоо виз хүсэгч хосууд Солонгос хэлний мэдлэгээ шалгуулахын оронд гадаад эхнэр/нөхрийнхөө эх хэлний мэдлэгийг тухайн улсын элчин сайдын яамны төлөөлөгчөөр шалгуулах давхар сонголттой болжээ.

Ийнхүү гэр бүл болж буй хосуудад хэлний мэдлэгтэй байх ижил тэгш эрх олгосноор харилцан бие биенийхээ төрөлх хэлээр ойлголцож, амжилттай гэр бүл болон амьдрахад тустай гэж үзэж байгаагаа яамны мэдэгдэлд тайлбарласан байна.

Эх сурвалж: Yonhap News


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна