Дэлхийн хамгийн өндөр хөшөөг Энэтхэг улс бүтээлээ

2018/11/02
Манай дэлхийн хамгийн том, хамгийн өндөр хөшөө Мьянмар улсад байсан бол энэ мягмар гаригаас эхлэн Энэтхэг улс дэлхий дээрх хамгийн өндөр хөшөөтэй улс боллоо. Энэхүү хөшөөг Энэтхэг улсын үндэсний баатар, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Сардар Пателд зориулан босгожээ. Дэлхийн хамгийн өндөр хөшөө Энэтхэгийн Гужарат мужид боссон бөгөөд мягмар гаригт нээлтийн үйл ажиллагаа болжээ. "Эв нэгдлийн хөшөө" нэртэй энэхүү гайхамшигтай бүтээл 182 метрийн өндөртэй бөгөөд Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс гурав дахин өндөр юм.

Өмнөх дэлхийн хамгийн өндөр хөшөө болох Мьянмарын Буддагийн хөшөө 116 метрийн өндөртэй байлаа. Сардар Пателийн хөшөөг ойролцоогоор таван жилийн өмнө барьж эхэлсэн бөгөөд 3500 гаруй хүн оролцсон байна. Энэхүү хөшөөг бүтээхэд 430 сая долларыг зарцуулжээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна