Үзэсгэлэнт байгаль аялал зуучлалын төвүүдийн нэг болсон Мальдивд нэгэн өвөрмөц зочид буудал нээгдсэн байна. Энэ бол дэлхий дээрхи хамгийн анхны усан доорхи зочид буудал юм. 1997 оноос зочид буудлын бизнест хүч сорьж байгаа “Conrad Maldives Rangali Island” зочид буудлын шинэ төсөл нь энэ юм. Энэхүү буудал нь 2 давхар бөгөөд доод давхар нь далайн усан дор 5 метрт оршдог. Хэдийгээр нэг шөнө хоноход 50 мянган долларын үнэтэй ч захиалга маш их байгаа гэнэ.
Зочид буудлын давуу талуудын нэг нь үйлчлүүлэгч өрөөнөөсөө гаралгүй далайн загас амьтдыг сонирхож болох юм. Буудлын загвар, барилгын зургийг архитекторын Crown Company гүйцэтгэж, Шинэ Зеландын “M J Murphy Limited” компани барьжээ. Буудлын өртөг 15 сая доллар болсон байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна