Брайсон ДеЧамбу энэ улирлын 4 дэх цомоо өргөлөө

2018/11/05
Энэ улиралд топ чансаатай гольфчдоос ч олон тэмцээний цом өргөж байгаа Америкийн гольфчин Брайсон ДеЧамбу шинэ улирлын 4 дэх түрүүгээ өргөсөн байна. 25 настай Америк гольфчин амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан Шрайнерийн хүүхдийн эмнэлэгийн нэрэмжит тэмцээнийг -21 оноогоор манлайлсан байна. 1983 онд Лас Вегас Классик нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн энэ тэмцээн шинэ мянган гарсны дараагаар Шрайнерийн хүүхдийн эмнэлэгийн нэрэмжит тэмцээн болсон юм. Тэмцээнээс олсон оролгыг хүүхдийн эмнэлэгт хандивладаг уламжлалтай билээ. Тэмцээн Невада мужийн Лас Вегас хотын Саммерлин гольфийн талбайд явагдаж өндөрлөсөн бөгөөд Брайсон ДеЧамбу 1,2,4-р  тойрогт 66, 3-р тойрогт 65 цохилтонд үеээ дуусгажээ. Өнгөрсөн жил Жон Дир Классик тэмцээнд түрүүлж, олны танил болсон залуу гольфчин энэ улиралд нэр хүндтэй Делл Технологи, Нортерн Траст Опен, Нэрэмжит гэсэн 3 том тэмцээний түрүүг хүртэж, энэ жилийн амжилт нь өссөн гольфчин болсон юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна