Брайсон ДеЧамбу гараа гэмтээсэн ч, цомын эзэн болжээ

2018/11/06
Энэ улиралд топ чансаатай гольфчдоос ч олон тэмцээний цом өргөж байгаа Америкийн гольфчин Брайсон ДеЧамбу шинэ улирлын 4 дэх түрүүгээ ням гаригт өргөсөн билээ. 25 настай Америк гольфчин амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан Шрайнерийн хүүхдийн эмнэлэгийн нэрэмжит тэмцээнийг -21 оноогоор манлайлахдаа гэмтэлтэй гартай байсан бөгөөд хоккей тоглож байгаад энэхүү гэмтлээ авсан байна. Үндэсний хоккейн лигийн Лас Вегас Голден Найтсийн алдартнуудын дунд зохион байгуулсан үзүүлэх тоглолтыг үеэр Брайсон ДеЧамбу гарын шуугаа гэмтээсэн ч, өнгөрсөн 7 хоногийн тэмцээнд шилдэг нь байж чадсан юм. Цом өргөсний дараагаар хэвлэлийнхэнд “Миний гар хэдий зовиурлаж байсан ч, ийм гайхалтай цомын эзэн болсондоо баяртай байна” гэжээ. Өнгөрсөн жил Жон Дир Классик тэмцээнд түрүүлж, олны танил болсон залуу гольфчин энэ улиралд нэр хүндтэй Делл Технологи, Нортерн Траст Опен, Нэрэмжит гэсэн 3 том тэмцээний түрүүг хүртэж, энэ жилийн амжилт нь өссөн гольфчин болсон юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна