АНУ-д энэ долоо хоногт “Талархлын баяр” тохиож байгаа билээ. Уг баярыг угтаж эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баяада” компанийн захирал Марк Байада ажилчдадаа нийт 20 сая ам.долларын бэлэн мөнгийг тараахаар шийдвэрлэжээ. Шинээр орсон ажилчдаа 50 доллар, олон жил ажиллаж байгаа ажилчдаа 10 мянган ам.доллар хүртэлх бэлэн мөнгөөр урамшуулахаар болсон байна.
Ажилчдынхаа төлөөлөл болгож 100 хүнийг урьж хүлээн авалт зохион байгуулан, албан ёсоор бэлгийг нь гардуулж өгчээ.Түүнчлэн шинээр орон сууцанд орсон 80 гаруй ажилчдын зээлийг нь төлөлцөхөөр болсноо мөн зарласан байна. Хүлээн авалтад ирсэн ажилчид бүгд баярлаж талархсанаа илэрхийлж, баярын нулимс унагаж байжээ. "Баяада" компани 1975 онд байгуулагдсан, өдгөө 26 мянга гаруй ажилчидтай АНУ-ын эрүүл мэндийн салбарын томоохон компаниудын нэг юм. "Баяада" өнгөрсөн нэгдүгээр сард компанийнхаа дэргэд ашгийн бус ТББ байгуулжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна