Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний гадаад бодлогын зөвлөх Ким Жон Чён өнгөрсөн шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явсан нь илэрч, огцрохоор болжээ.
Тэрээр шөнийн 01:00 цагийн үед ерөнхийлөгчийн ордны ойролцоо зорчиж явах үедээ цагдаад саатуулагдсан байна. Ким Жон Чён тэр даруй болсон явдлын талаар ерөнхийлөгчийн тамгын газрын даргад мэдэгдэж, огцрох хүсэлтээ илэрхийлжээ.
Тэр бас Хөх ордны сахилгa, ёс зүйн хороонд өргөдлөө өгсөн байна.
Өнөөдөр өглөө энэ тухай мэдээлэл авсан ерөнхийлөгч Мүүн Жэ Ин зөвлөхийнхөө огцрох хүсэлтийг даруй хүлээн авч, хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд даалгажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна