Мотоциклийн ДАШТ буюу MotoGP уралдаан ирэх оноос эхлэн дагавар уралдаантай болохоор болжээ. Энэ нь Мото-И ангилал байх юм. Энэхүү уралдааны дээд ангиллаас ялгарах гол онцлог нь 100 хувь цахилгаан хөдөлгүүрт мотоциклоор уралдах юм.
Тэгвэл Испанийн Херез авто тойруулгад болох өвлийн сорилд мөн Мото-И ангиллынхан оролцохоор төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл ирэх жилээс зохиогдох шинэ ДАШТ-ны оролцогчид анхны албан ёсны нэгдсэн сорилоо удахгүй хийх гэж байна. Энэ тэмцээнийг мотоспортын шинэ эриний эхлэлээр нэрлэж байгаа бөгөөд электрон мотоциклуудын зарим техникийн үзүүлэлтүүд Mото ЖП ангилалд дөхөж очоод байна.
Анхны ДАШТ-д оролцох мотоциклууд тосрон хөргүүр бүхий цахилгаан хөргүүртэй бөгөөд 160 морины хүч гаргах чадвартай. 60 км/цагийн хурдыг гурван секундэнд авна. Дээд хурд нь 270 км/цаг хүрэх боломжтой. Мөн уг мотоциклийг 20 минутын хугацаанд ойролцоогоор 85 хувь цэнэглэх боломжтой юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна