Францын сенаторыг хойд солонгосын талд тагнуул хийсэн хэмээн барив

2018/11/28
Францын аюулгүй байдлын албаныхан өчигдөр парламентын дээд танхимын гишүүн, сенатор, Франц-Солонгосын найрамдлын холбооны ерөнхийлөгч Бенуа Кеннедиг баривчилжээ. Түүнийг “өөрийн улсын эрх ашгийн эсрэг үйлдэл хийж, гадаадын улс оронд Францын төр засгийн тухай нарийн, нууцын зэрэглэлтэй мэдээллийг цуглуулан, өгч байсан” хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Түүнийг дөнгөж баривчлаад байгаа, мөн мөрдөн байцаалт дуусах болоогүй байгаа учраас Хойд Солонгост хэрхэн тагнуул хийж, ямар мэдээллээр хангасан нь одоогоор тодорхой болоогүй байна.
Бенуа Кеннеди нь Францын радикал, зүүний намын гишүүн бөгөөд Хойд Солонгосын тухай олон жил судалж “ганцаардмал үндэстэн” хэмээх номыг бичсэн, мөн Оросын РТ телевизээр гадаад бодлогын мэргэжилтний хувиар хэд хэдэн удаа нэвтрүүлэгт орж байжээ. Мөн ажлын шугамаар Хойд Солонгост олон удаа очиж байсан. Харин төрийн албан хаагчийн хувьд тэрбээр Францын сенатын архитектур, өв соёл, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийг ахалдаг байв.
 
Франц, Хойд Солонгос нь дипломат харилцаагүй, харин хүмүүнлэг,соёлын үйл ажиллагааг явуулах зорилготой “найрамдлын холбоо”-г ажиллуулдаг байна.
 
Өнгөрсөн аравдугаар сард Францын Ерөнхийлөгч Эманнуэль Макрон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна