Хильда гэдэг 82 настай эмэгтэй өөрийн эртний мөрөөдлийг биелүүлсэн аж. Тэрээр шүхрээр буулт хийжээ. Түүний энэ зоримог үйлдлийн дүрс бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан байна. Хильда бол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад амьдардаг тэтгэврийн хөгшин билээ. Тэрээр жил бүр хамаатнуудаа эргэхээр Дубайд ирдэг байна.
Тэр үеэрээ тэнгэрт хөөрөн нисэх шүхэртэй хүмүүсийг хараад уулга алддаг байжээ. Тэгвэл тэрээр 82 насны төрсөн өдрөөрөө тэдгээр хүмүүсийн нэг болсон аж. Хильда эмгэн хүсэл мөрөөдлийнхөө сүүлчийнхийг нь ийнхүү биелүүллээ хэмээн онцолсон байна. Нисэх онгоц түүнийг 3960 метрийн өндөрт гаргасан бөгөөд тэнгэр цэлмэг, ямар ч салхигүй байсан учраас буулт тун амжилттай болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна