Үндэсний томоохон компаниуд “Нэгдсэн лояалти” буюу “U-Point” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод байна.
Дээрх хөтөлбөрт “Номин Холдинг”, “ТЕСО корпорац”, “Юнител” групп, “Кафе Бене” сүлжээ, “Монбейкери”, “Метро Экпресс”, “Эмимпекс”, “ТүЛэЖү”, “Юнивишн” зэрэг манай улсын бизнесийн салбартаа тэргүүлэгч компани, ААН-үүд нэгдээд байгаа юм. “Нэгдсэн лояалти” буюу “U-Point” хөтөлбөр гэж яг юуг хэлээд буй талаар салбартаа бонус картын системийг анхлан олон жил нэвтрүүлж буй “Номин Холдинг” ХХК-ийн Стратеги төлөвлөлт, судалгаа мэдээллийн технологийн газрын захирал Я.Наваан хэлэхдээ, “Энэ нь үндэсний томоохон компаниудын хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрүүдийг нэгтгэсэн үйлчилгээ юм” гэдгийг онцолж байна.
Нэг ёсондоо үйлчлүүлэгч, худалдан авагч иргэд нэр дурдсан үндэсний томоохон компаниудаас худалдан авалт хийх болон үйлчлүүллээ гэхэд худалдан авалтын, үйлчилгээний үнийн дүнд бэлэн мөнгө шиг ашиглах оноог ганцхан картанд хуримтлуулж цааш нь зарцуулж ашиглах өргөн боломжтой болж байна гэсэн үг аж. Өөрөөр хэлбэл, энэ нь дотоодын үйлчлүүлэгч, хэрэглэгчдээ халамжилж буй урамшууллын дэвшилтэт технологи бүхий үйлчилгээг үзүүлж буй үйл ажиллагаа юм байна. Нэгдсэн, хамтын урамшууллын энэ системийг ганц жишээгээр хэлэхэд иргэн та “Номин Супермаркет”-ын сүлжээ дэлгүүрүүдээс “ТЕСО” компанийн үйлвэрлэсэн аль нэг бүтээгдэхүүнийг худалдан авлаа гэхэд нийт үнийн дүнгийн 13 хүртэл хувьтай тэнцэх онооог цуглуулна гэсэн үг. “U-Point” хөтөлбөрт нэгдсэн бизнесийн байгууллагууд худалдан авагч болон үйлчлүүлэгчдийн худалдан авалтын үнийн дүнгийн 3 хувь ба түүнээс дээш хувьтай тэнцэх “U-Point” оноог хэрэглэгчдэдээ олгодог болж байна. Нэг U-Point” оноо нь нэг төгрөгтэй тэнцэх юм.
Монголын хамгийн шилдэг лояалти урамшууллыг хэрэлэгчдэдээ хүргэх тал дээр “United Alliance” компани бусад хамтрагч байгууллагуудын хамт идэвхитэй ажиллаж, нэгдсэн системийн хөгжүүлэлт бэлтгэл ажлыг дуусгаад удахгүй “U-Point” буюу “Нэгдсэн лояалти хөтөлбөр”-ийн албан ёсны нээлт болох гэж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна