Нобелийн шагнал гардуулах ёслол болно

2018/12/10
Өнөөдөр Шведийн нийслэл Стокгольм хотод Нобелийн шагнал хүртсэн хүмүүст шагналыг нь гардуулах ёслолын ажиллагаа, баярын хүлээн авалт болох юм. Энэ жил уг шагналыг хүртэгсдийн нэрийг 10-р сард тодруулсан билээ. Энэ нэр хүндтэй шагналыг АНУ, Канад, Франц, Япон, Их Британи, Ардчилсан Конго Улс, Иракт ажилладаг 12 хүн хүртсэн билээ.
 
Америк болон Японы эрдэмтэд хавдрын эмчилгээг хийхэд нэн шаардлагатай нээлтийг хийсэн тул физиологи, анагаах ухааны салбарын шагналыг хүртэцгээсэн. Харин лазерын физикийн салбарт хийсэн нээлтийнхээ ачаар Америк, Франц, Канадын эрдэмтэд физикийн шагналыг хүртэх болсон. Химийн салбарт Америкийн хоёр, Их Британийн нэг эрдэмтэн шагнал хүртэхээр болсон юм.
 
Энэ жил Утга зохиолын салбарт Нобелийн шагналтан тодроогүй. Дэлхийн энх тайвны төлөөх Нобелийн шагналыг Ардчилсан Конго Улсын эмэгтэйчүүдийн эмч Денис Муквеге, Иракийн Надя Мурад гэдэг эмэгтэйчүүдэд Эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгохоор болсон. Тэдний шагналыг Норвегийн нийслэл Осло хотод гардуулах юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна