АНУ Венесуэлд төрийн эргэлт хийхээр зэхэж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро ням гарагт мэдэгджээ.
Тэрбээр удахгүй тусгайлан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Вашингтоны төлөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн наймдугаар сард Венесуэлийн нийслэл Каракас хотод болсон жагсаалын үеэр Мадурогийн амь насанд халдахыг завдсан юм. Түүнийг индэр дээр байх үед тэсрэх төхөөрөг бүхий хэд хэдэн нисгэгчгүй аппарат чиглэн ниссэн байна. Мадуро сөрөг хүчин болон Колумбын Ерөнхийлөгч асан Хуан Мануэль Сантосыг амь насанд халдахыг завдсан хэрэгт буруутгажээ. Тэрбээр мөн АНУ-ын дэмжлэгтэйгээр түүний эсрэг хуйвалдаан зохион байгуулах гэж байгааг мэдэж байсан хэмээн мэдэгдсэн байна. “New York Times” сонинд өмнө нь Америк болон Венесуэл дэх тус сонины эх сурвалжийн мэдээллээс иш татан бичсэнээр, Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Мадурог түлхэн унагах төлөвлөгөөг Венесуэлийн босогч-офицеруудтай жилийн турш хэлэлцжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна