Ерөнхий сайдын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа Никола Пашиняны тэргүүлсэн эвсэл Арменийн парламентын ээлжит бус сонгуульд ялалт байгуулсан байна. даваа гаригт тус улсын Сонгуулийн ерөнхий хороо ийм мэдээллийг өгчээ. Пашиняны тэргүүлсэн “Миний алхам” эвсэл санал өгөгчдийн 70,43 хувийн саналыг авсан гэнэ. Харин тус улсыг удирдаж байсан Бүгд найрамдах нам таван хувийн босгыг ч давж чадаагүй байна. Арменийн парламентийн сонгуульд есөн нам, хоёр эвсэл оролцжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна