Украины нэгэн бизнес эрхлэгч эр Киев хотын метронд явж байсан хуучин вагонуудыг буурчийн газар болгохоор шийджээ. Тэрбээр хуучин галт тэрэгнүүдийг 546 мянган гривен буюу 50 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд бичил хэмжээний зочид буудлын өрөөнүүд, ил тавцан бүхий уушийн газрыг хийхээр төлөвлөсөн аж. Ганц хүний болон нийтийн өрөөнүүдийг хүмүүст санал болгох гэнэ. Өрөөнүүд бүгд халаалт, агааржуулалттай байх бөгөөд дажгүй тохилог байхаар төлөвлөгджээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна