Санта Клауст 120 жилийн өмнө бичсэн захидал олдов

Өчигдөр 13 цаг 28 минут
Английн Кентербери хотын тоглоомын дэлгүүрт 120 жилийн өмнө Истборн хотод амьдарч байсан таван настай Маржори охины захидлыг олонд дэлгэж тавьсан байна.
 
Уг захидалд охин хүслийг биелүүлэгч Санта Клаусаас Шинэ жилийн баяраар гоё бэлэг гуйжээ. Охин үсний тууз, ноосон оймс, тоглоомон нугас, дэгдээхэй зэргийг бэлгэнд авахыг хүссэн төдийгүй бяцхан мууранд нь тоглоомон бөмбөг өгөхийг гуйжээ.
 
1898 оны 10-р сарын 02-нд бичсэн уг захидлыг буяны үйлсэд хандивласан нэгэн ном дотроос олсон гэнэ. Өдгөө уг захидлыг олсон худалдагч эмэгтэй тэрхүү бяцхан охины хамаатнуудыг идэвхтэй хайж байгаа гэнэ шүү.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна