Археологичид Египетэд 4400 жил хөндөгдөөгүй тахилчийн бунхан илрүүлжээ.
Египетийн эртний судлалын дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Мустафа Вазири “сүүлийн 10 жилийн хугацаанд олдсон эртний цорын ганц олдвор" хэмээн тус нээлтийг нэрлэсэн байна.
Каир хотоос 30 км-ийн зайд орших Саккара тосгон дахь пирамидын цогцолбор газраас уг бунхныг олсон бөгөөд өнгөт дүрс үсэг, фараоны хөшөөнүүдээр хүрээлүүлжээ.
Бунхны ханын бичээст Ватайе нэртэй тахилчийг ээж, эхнэр болон бусад төрөл төрөгсдийн хамт оршуулсан байгааг илэрхийлж зурсан байна.
Археологичид өчигдрөөс малтлага хийж эхэлсэн бөгөөд тэд олон шинэ зүйл олж илрүүлнэ гэдэгт найдаж буйгаа хэлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна